Ливийн шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх хорооны тэргүүн Махмуд Жибрил Брюссельд НАТО-гийн төв байранд зочилно.  Энэ тухай Хойд-Атлантын эвслийн хэвлэлийн алба мэдээллээ. Ливийн сөрөг хүчний удирдагчийг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хүлээн авч уулзана. Жибрил  Хойд-Атлантын зөвлөлийн НАТО-гийн түнш орнуудийн төлөөлөгчдийн   “Нэгдсэн хамгаалагч” ажиллагааны албан бус хуралдаанд үг хэлэх юм.   Мэдээнд арга хэмжээнд хэвлэлийнхнийг төлөвлөөгүй тухай   гэж мэдэгджээ. Брюссельд Ливийн сөрөг хүчний тэргүүн өөрийн орны өнөөгийн байдал, хөгжлийн ирээдүйн тухай тодорхой мэдэлнэ. Эвслийн зүгээс ливийн сөрөг хүчнийхэнд НҮБ-ын АЗ-ийн 1970, 1973 онуудын тогтоолыг гүйцэтгэх цэргийн ажиллагааны явцын тухай мэдээлэх юм.