Москвагийн нисэхийн сургуулийн оюутнууд шинэ багаж зохион бүтээжээ. Түүгээр  ханыг нэвт харах боломжтой юм байна. Радар нь цэргийн ажиллагааны үеээр туршилтанд орсон бөгөөд тун удахгуй тусгай албаныхны хэрэгцээнд очих ажээ.

   Терроризмын эсрэг ажиллагаа явуулах газарт – алан хядагчдын байгаа байранд. Тусгай албаны цэргүүд  харанхуй дайрахын оронд энэхүү төхөөрөмжөөр дайсны байршлыг олж мэдэхэд их зүйлээ зориулах байсан даа. Хүчнийхэн радиолакацийнханд тусламж хүсч хандсан юм.

    Локаторын нэгэн адил энэхүү багаж нь онгоцыг бас хянадаг. Энэ локатор нь хүний цээжний хөндий болон зүрхнээс жижиг тийм бичил хөдөлгөөнийг хянах боломжтой аж.

   Хүний амьсгал, зүрхний цохилтыг  мэдэрдэг радар дуунаас хурдан байх ёстой. Тэр нь  судасны цохилтыг секундын триллион хувьтай тэнцэх урттайгаар дамжуулдаг аж.

    Локатор нь маш мэдрэмтгий. Тэгээд ямарч хөдөлгөөнийг маш нарийн мэдэрдэг. Ингэхдээ өөрөө хөдөлгөөнгүй байх ёстой юм.

    Индикатор дээр: хүн хаалганаас холдож буй... ойртож буй 

    Хагас метрийн өргөнтэй бетонон хана – радио долгионд маш тунгалаг  гарч байна. 10 метрийн өргөнтэй ч ямарч байсан саад болохгүй аж.

   Оюутнууд индикаторын оронд дэлгэц суурилуулах гэж төлөвлөжээ. Энэ нь байлдаанд илүү үзэмжтэй ажээ.

   Одоо хүн хүртэл хэдий орчмын зай байгааг тодорхойлж болох нь. Харин хоёрдахь радарыг ашиглавал, тасалгаанд байгаа  хүний байршлыг нарийн тодорхойлно.

   Радар нь байлдаанд ашиглагдаад авсан. Одоо оюутнуудын зорилго бол төхөөрөмжийн оврыг багасгахад оршиж байна.

   Одоо бид багажны оврыг багасгаж болох шинэ үеийн антенныг ашиглах болно. Үүнийг хийхэд тун хялбар.

    Гэхдээ радарыг энхийн зорилгоор ашиглаж болох юм. Түүний туслалцаатайгаар хүний сэтгэл зүйн байдлыг хянах юм уу, АЦС-ын диспетчер, жолооч, нисэгч нарын ажил дээрээ зүүрмэглэж байна уу гэдгийг хянаж болно.Түүнчлэн ийм багаж нь судасны цохилтыг хянана. Сэхээн амьдруулах тасгуудад ашиглагдаж болох юм. Тиймээс радар нь эмч нарт ч хэрэг болох  зүйл юм.