Афганистанд  НАТО-гийн өгсөн агаарын цохилтод  энгийн номхон дөрвөн хүн амь насаа алдаж, нэг хүн шархаджээ. Энэ тухай орон нутгийн захиргааны уламжилснаар талибууд америкийн цэргийн баазыг бөмбөгдсний дараа натогийн  цэрэг хариу барьсан байжээ.  НАТО-гийн сөнөөгч онгоцнууд алан хядагчдын байрлал руу бөмбөгджээ.Нэг бөмбөг орон сууцны байранд унасны улмаас нэг гэр бүлийн хүмүүс  амь үрэгджээ. Энэ явдал нь Афганистанд энгийн номхон иргэд натогийн өгсөн цохилтонд өртөж байгаа анхны тохиолдол бус юм. Үүнээс болоод афганы эрх баригчдын зүгээс  эсэргүүцэлтэй тулгарч байна.