Ливийн ирээдүйд Каддафийн оролцоо байхгүй  гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Вашигнтонд мэдэгджээ.  “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа сайд Орос улс Муаммар Каддафийн дэглэмийг дэмждэг гэсэн мэдэгдлийг эрс няцаав. Түүнчлэн Москва  НҮБ-ын тогтоолоор  Ливид  явуулж буй эвслийн цэргийн ажиллагаандаа   НАТО нь эрхээ хэтрүүлсэн гэж мэдэгдэв. НАТО-гийн агаарын хүчнийхэн тус улсын зөвхөн цэргийн зориулалтай объектуудад төдийгүй, жирийн иргэдийн хот  суурин газруудад цохилт өгч байна. Ливийн хүн ам Каддафийн хүч болон эвслийн цэргийнхэний  үйл ажилгааны улмаас  хохирол амсч байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв. Орос улс  Триполь болон Бенгазийн  хооронд улс-төрийн шуурхай яриа, хэлэлцээг эхлүүлэхийн төлөө байгааг С.Лавров онцлон тэмдэглэлээ.