“ЗСБНХУ-ын бутран унасны дараа хуучин Зөвлөлүүдийн орны бүрэлдэхүүнд орж байсан орнуудын эдийн засгийн болон худалдааны холбоо, хамтын ажиллагааг нэгтгэх бодит анхны алхам болох  Орос, Белорус болон Казахстаны гаалийн холбоог үүсгэн байгуулсан юм. Энэ тухай Москвад болсон “ Гаалийн холбоо-нэгдсэн эдийн засгийн орон зай” бага хурал дээр   Оросын ерөнхий сайд  Владимир Путин мэдэгдэв. Бага хуралд Белорус болон Казахстаны ЗГ-ын тэргүүн нар оролцож байна.  Путин мэдэгдэхдээ, Гаалийн холбоо нь  бусад орнуудаас хаалттай байх бодолгүй байгаа бөгөөд ЕХ-ны орнуудтай худалдааны  чөлөөт бүс байгуулахаар яриа хэлэлцээ эхлэхэд бэлэн байна гэжээ.