Оросын теннисч Мария Шарапова Япон  улсад газар хөдлөлт, цунамид  нэрвэгдсэн хүмүүст туслах, буяны  ажиллагаад оролцоно.  Уимблдоны   төгсгөлийн тэмцээнд  тоглосон Мария  Токиод  9-р сарын 25-аас 10-р сарын 1-н хүртэл болох олон  улсын  тэмцээнд оролцоно. Оросын алдартай  тамирчин   тэмцээний  өмнө  явагдах  буяны   ажиллагаад  оролцож,   байгалийн гай гамшигаас нэрвэгдсэн  хүүхэдтэй  уулзна. Газар хөдлөлтөөс ихээр нэрвэгдсэн  Фукусима муж дахь теннисийн сургуулиудын сурагчидад  үнэ төлбөргүй  урилгануудыг   өгнө.