ОХУ руу хилийн давахдаа Хятадын иргэд тус улсын гадаадын иргэдэд тавьдаг шаардлагыг нарийн чанд  сахиж байхыг анхааруулжээ. Энэ тухай Хятадын ГХЯ мягмар гаригт мэдэгдэл хийв. Орос улсад ажил хийхээр явахдаа албан ёсны зөвшөөрөлтэй байх ёстой. Тэр нь оросын талтай хамтран ажиллах эрх бүхий хятадын талын  гэрээгээр хийгдэх ёстой аж. Хятадын бүх иргэд Оросын хилээр орохдоо ажлын виз авсан байх ёстой бөгөөд ажлын нөхцөл байдлын облон ажлын шаардлагын талаар тодорхой мэдлэгтэй байх ёстой юм. Сүүлийн үед Красноярскийн хязгаараас хятадын ажилчдыг гаргах зайлуулах тохиолдлууд нилээд гарах болжээ гэж БНХАУ ын ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ. Энэ нь хятадын ажилчид Орос улсад жуулчны визээр орж ирэн, тус улсад визний хугацаа хэтрүүлэн байгаатай холбоотой юм.  Хятадын иргэд оросын ажил олгогчидтэй байр болон хөдөлмөрийн хүнд нөхцлийн асуудлаар санал зөрөлдөх тохиолдол их гарч байна гэж мэдэгдэлд дурьдсан байна.