Оросын нийслэлийн талбай бараг хоёр дахин нэмэгдэх нь. Москвагийн муж хотод баян бэлэг өгөхөөр бэлэн болоод байна. 144 га талбай Москвад шилжиж ирнэ. Энэ нь одоогийн Москвагийн байгаагаас арай илүү юм. Гэхдээ үүнийг Москва хотыг Москва орчимтойгоо нийлэж буйн анхан шатны арга хэмжээ гэж үзэхийн хэрэггүй юм. Хот  байгуулалтын эмх замбараагүй байдал санаандгүй  зүйл огт биш. Москва хотыг өргөжүүлэн тэлэх асуудал аль дээр  үеээс яригдаж байсан бөгөөд одооноос л нэг хэрэгжихээр болж байна.  Хотын дарга Сергей  Собянины ерөнхийлөгч Дмитрий Медведевт танилцуулсан ерөнхий  төлөвлөлтөөр  хотын  бүх зам нь  Кремль рүү хүргэх моно-төвтэй хот болох юм. Шинэ газарт  метроны шинэ шугам, төмөр замын буудал, Олон улсын санхүүгийн төв барьж байгуулах юм. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотын засаг дарга болон Москва орчмын  захирагч нартай уулзах үеэрээ ярилцсан юм. «Бидний өмнө шинэ хүрээлэн байгуулах буюу тодорхой хэлбэл, боловсролд тун чухал шаардлагатай институтыг байгуулах зорилт тавигдаж байна. Би Москвагийн санхүүгийн төвийг байгуулах тухай ярьж байна л даа. Түүний дор Москвад болон Москвагийн  иргэдэд, Москва мужийнхан  нэн шаардлагатай дэд бүтэц байгуулагдах ёстой юм» гэж Дмитрий Медведев хэллээ.

   Хотын шинэ төлөвлөлтийн дагуу тус хотын өмнөд болон баруун-өмнөд хэсэгт шинжлэх ухааны хотхон Сколково, дээдийн дүүрэг болсон  Рублёво-Архангельскд  Олон улсын санхүүгийн төвүүдийг барина.  Шинэ газар дээр Холбооны улсын яамд  болон байгууллагууд байрлах болох нь. Энэ тухай хотын дарга Сергей Собянин хэлэхдээ: «Шинэ газрууд  нь хүн амын нягтралыг бараг хоёр дахин бууруулах боломжтой бөгөөд хотын амьдралыг ая  тухтай болгоно. Газар эзэмшихдээ одоогийнх шиг ийм нягтрал үгүй болно. Их хэмжээний байгууллагууд болон ажиллах хүчин хотоос шилжин нүүхээс  болоод хотод амьсгалахад амар байх болно. Нягтрал ч багасна» гэлээ.

Хотод амьсгалахад хялбар байх болно. Төрийн байгууллагууд шилжсэний дараа хамгийн энгийн тооцоогоор хотын төв 25 мянган хүнээрчөлөөлөгдөнө. Түүнээс дутуугүй автомашин ч  багасна. Үүнээс дан ганц  Москвал ч  биш, иргэдэд ч гэсэн ашигтай байх болно гэж Москва мужийн захирагч Борис Громов үзэж байна. «Москва хот хөгжиж, өргөжин тэлэх тусам москвагийн газрын үнэ бас нэмэгдэж таарна.  Түүнээс гадна бид нийслэлийн бүсийн хөгжлийн асуудлыг тээврийн схемын хамт  боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл, Москва орчимд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх юм» гэж Борис Громов тэмдэглэлээ. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтанд урт хугацааны ирээдүй болох Холбооны улсын бүрэн эрхт тойргийг байгуулах асуудал үлдсэн хэвээр байна. Москвагийн одоогийн   хил хязгаар тэлж буй нь энэ чиглэлд хийж буй анхны алхам болох юм.