АНУ Исламабадад  тусламжаа багасгах тухай мэдэгдэл хийсний  дараа Хятад улс Пакистанд 800 сая долларын  дэмжлэг үзүүлэхээр амлав гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй өнөөдөр мэдэгдэв. Пакистаны тогтвортой байдал болон хөгжил нь дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалтай  шууд холбоотой юм гэж хятадын дипломат мэдэгджээ. Хун Лэй  Хятад улс Пакистаны ард түмний амьжиргааны  түвшинг дээшлүүлэхэд болон нийгэм - эдийн засгийг хөгжүүлэхэд байнга туслаж байсан гэв.  Хятад улс нь Пакистанд цаашид ч туслах болно гэдгээ дипломат илэрхийлэв.  Франс Пресс агентлагийн уламжилснаар  Хятад улс нь Пакистаны бүс нутгийн  ойрын холбоотны нэг бөгөөд Исламабадын гол зэвсэг нийлүүлэгч ажээ. Энэтхэг улс энэхүү нөхцөл байдалд түгшиж буйгаа нэг бус удаа илэрхийлсэн юм.