Ойрхи-Дорнодын “дөрвийн” уулзалт Вашингтонд болж, оролцогчид палестин-израилийн тогтвортой байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэхдээ нилээд санал зөрөлдөөнтэй байв. НҮБ, ЕХ, АНУ, Орос улсын төлөөлөгчид  Вашингтонд Палестины үндэсний захиргаа болон Израилийн хооронд энхийн яриа хэлэлцээг сэргээх боломжуудыг хэлэлцжээ.  Тэд Израиль болон Палестинд өөрсдөө энх тайванд хүрэх “хүнд шийдвэрүүдийг”шийдэхийг зөвшөөрчээ. “Дөрөв” тэднийг яриа хэлэлцээгээ урьдчилсан нөцөлгүйгээр сэргээхийг уриалав. Өчигдөр уулзалт ямар нэгэн мэдэгдэл гаргалгүй өндөрлөв. Орос улсаас “Дөрвийн” уулзалтанд ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оролцжээ.