Галт тэрэгний хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой   “Уян хатан дугуй” болон бичил антен  Омск хотод болсон техник болон зэвсгийн өндөр технологийн үзэсгэлэнгийн шилдэг үзмэрээр тодорчээ.  Цэргийн техникийн зэрэгцээ,“ВВТВ-Омск-2011” үзмэр нь хоёр төрлөөр ашиглагдахаар зориулагдсан ба  “хоёр давхар  технологи” нь  иргэний боловсруулалтанд ашиглагдах ажээ.“ВВТВ-Омск-2011”   үзэсгэлэнд оросын болон гадаадын  120 орны агаар-сансар, анагаах ухааны боловсруулалтын, холбоо, радио электроникийн болон бусад төрлийн техникийн байгуулагууд, компани оролцож байна. Үзэсгэлэнг  маш их анхааран  үзэж байгаа бөгөөд нийт 60 мянган хүн үзжээ. Тэдний  сонирхлыг сибирийн эрдэмтдийн бүтээсэн нисэгчгүй онгоц гойд их татжээ. Түүнийг видео бичлэг хийхэд хэрэглэхээс аваад гурван хэмжээст газрын зураг хийхэд хэрэглэж болно хэмээн Омск мужийн аж үйлдвэрийн сайд Александр Горбунов ярьлаа. «Энэхүү аппарат нь гурван хэмжээст загвар болон бүтцээр угсрагдсан технологиор бий болсон юм. Тэр хамгийн сүүлийн 4 км-ийн өндрөөс  дүрс дамжуулах чадалтай бөгөөд, агаарт – цаг байж чадна. Нисэгчгүй онгоц нь тусгайлан сургуулилт хийж буй газраас  буудалцаан  болж байгаа  дүрс дамжуулж үзүүлэв.  Дүрс маш сайн тод гарч байна. Шуугиан огт үгүй, үзэсгчдэд маш их таалагдаж байгаа нь илт байв. Миний бодоход энэхүү аппарат нь их ирээдүйтэй юм» гэж Александр Горбунов хэллээ.

         Нэн шинэ зэвсэглэлүүд  нь хүмүүсийг цэргийн ажиллагаанд  аль болох бага оролцуулах  зорилготой  ажээ. Омскд эх орны танкны томоохон үйлдвэрлэл байдаг учраас ийм арга хэмжээнд оролцохгүй байхын аргагүй юм. Омскийнхны жижиг оврын танк-робот /тепловизор/ дулааны дүрс бичлэгийн аппарат  нь алан хядагчдыг болон мэргэн буудагчдыг илрүүлдэг байна. 110 кг жинтэй энэ техник нь усанд ч, газар т ч  явдаг, минийг аюулгүй болгодог. Ийм техник нь хуурай газрын ажиллагаанд ижилгүй аж. Үзэсгэлэнгийн шагналтнуудын нэг –богино долгионы антены хэмжээ нь ердөө л 30 см, тэрээр  40 метрийн байгууламжтай тэнцүү үүрэгтэй. Түүний туслалцаатайгаар овортой мэдээллүүдийг дамжуулах боломжтой юм. Дашрамд хэлэхэд, бичил антены тусламжтайгаар полигонд болж байгаа будалцааныг дамжуулж буй  нисэгчгүй онгоцны дүрс бичлэгийн дохио дамжидаг. Үзэсгэлэнгийн бусад үзмэрүүдийн дунд ОБЯ-ны тусгай болон цэргийн шинэ техник, газар сайгүй явагчийг тавьсан байна. Эдгээрт нано хучлага хийснээр ашиглагдах хугацаа нь уртсаж байгаа юм. Сөнөөгч онгоцны хөдөлгүүрийн урьдны загвар орлогч нь тавдахь үеийн хөдөлгүүр.Эдгээрийн зэрэгцээ иргэний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн ч гэсэн үзэгчдийн анхаарлыг нилээд татаж байлаа гэж Александр Горбунов хэлээд «Томскийн компаниудын боловсруулсан төслүүдийг тэмдэглэж болох юм: энэ нь цусны үндсэн шинжийг шуурхай хурдан тодорхойлох боломжтой аппарат-программын цогцолбор.Эрчим хүчний янз бүрийн системүүд байв. Тухайлбал,  шугам нь хараахан хүрээгүй байгаа алслагдсан газруудын  гар утасны төхөөрөмж юм» гэлээ.

    Үүний өмнө Омскд Хойд-Солонгосын төлөөлөгчид зөвхөн  хуягт техникийг харах гэж ирдэг байсан бол одоо Барууны хөгжилтэй орнуудаас шинэтгэлийн бүтээгдэхүүнийг үзэхээр элч төлөөлөгчид ирж байна. Омск мужийн захирагч Леонид Полежаевын ярьснаар, омксийн энэхүү үзэсгэлэн нь 9 дэхь удаагаа зохион явагдаж байгаа бөгөөд 90-ээд онд хүнд байдалд ороод байсан Сибирийн нилээд хэдэн үйлдвэрүүдийг хөл дээр нь босгожээ.  Захирагчийн үзэж буйгаар ирээдүйд ВВТВ үзэсгэлэн нь хэдэн арван орнуудын томоохон  үйлдвэрүүдийн хооронд гэрээ байгуулах талбар болох гэнэ. Оросын  “Ростехнология” компани Омскийн шинэтгэлийн хөдөлгөөнийг дотооддоо болон гадаадад   нэвтрүүлэхээр чармайж байна.