Өнөөдөр Орос улсын Төрийн байгууллагуудад төрийнхөө  далбааг бөхийлгөн, телевиз, радиостанцууд хөгжөөнт нэвтрүүлгүүдээ эфирээс хассан юм. Орос улс өнгөрсөн ням гаригт    “Булгария” усан онгоцтой сүйрсэн хүмүүсийг  эмгэнэн гашуудаж байна. Онгоцнд 208 хүн зорчиж байжээ. Тэдгээрийн 79 нь аврагдсан юм. Орос улсын удирдлага болон бусад улс орны тэргүүнүүд нэрвэгдэгсдэд болон нас барсан хүмүүсийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байна.

      7-р сарын 10 нь Оросын нэн шинэ түүхэнд хамгийн эмгэнэлтэй өдрөөр орох болно. Сүүлийн 30 жилийн турш  болоогүй “Булгария” зорчигчдын аяллын онгоцны сүйрэл тус улсын иргэдийн гайхширлыг төрүүллээ. Орос улсын өнцөг, булан бүрээс Волга мөрний Казань хотод нэрвэгсдийг болон төрөл төрөгсдөө алдсан хүмүүст  сэтгэл санааны  дэмжлэг үзүүлсэн, эмгэнэн гашуудсах  утас, цахилгаан утас тасралтгүй  илгээсээр байна.  Нас барсан хүний  тоо алмайруулж  байна. Саяхан оросын ерөхийлөгч Дмитрий Медведев мягмар гаригт сайд нартай  хийсэн тусгай хуралдааны үеэр эмгэнэл илэрхийлж, эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд болсон явдлын учир шалтгааныг гаргахыг хатуу шаардан,   7-р сарын 12- ны өдрийг нийт үндэстний  эмгэнэлийн өдөр болгохоор зарласан юм. Одоо Засгийн газрын үзэж байгаагаар “буруутайг олох биш, амьд гарсан  хүмүүст туслах нь нэн даруй шаардагдаж байна”. “Хамгийн чухлаас чухал нь ойр дотны хүмүүсээ алдсан тэдгээр хүмүүс” байгаа юм гэж Оросын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова хэлээд «Хамгийн чухал нь бол нийгмийн сэтгэл зүйн туслалцаа. Яагаад гэвэл аврагдсан хүмүүс, болон тэдний төрөл төрөгсөд сэтгэл зүйн маш хүнд байдалд орсон байгаа. Бид Казань руу манай мэргэжилтнүүдийг туслалцаа шаардагдаж буй хүмүүст  мэргэжлийн   туслалцаа олгохоор илгээсэн» гэлээ.

   Нас барсан хүмүүсийн ойр дотны хүмүүсийг  дэмжихээр  янз бүрийн  шашны байгууллагууд халуун бүлээн үг хэлж, дэмжлэг туслалцаа үзүүлж байна.Дэлхийн улс орнуудын тэргүүн нараас эмгэнэл ирсээр байна. Орос улсын гадаадад байгаа Элчин сайдын яамдуудад эмгэнэлийн дэвтэр нээн ажлуулж байна. Түүнчлэн ЭСЯ ны байранд хүмүүс цэцэг авчирч эмгэнэл илэрхийлсээр байна.   

Гэрэл зураг