АНУ-ын БХЯ ны сайд Леон Панетта АНУ ын Ливийн ажиллагааны зарим холбоотнууд  90 хоногийн хугацаанд хүчин мөхөсдөнө гэж үзжээ. АНУ ийм нөхцөлд Ливийн агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа НАТО-гийн эвслийн цэрэгт тусламж үзүүлэх ёстой юм. Пентагоны тэргүүн хэлсэн үгэндээ “ эвслийн засгийн газруудад зэвсэгт хүчний чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт санхүү гаргах хэрэгтэй” гэж  тэмдэглэжээ. Ийм үед  АНУ дан ганцаараа санхүүгийн ачааллыг үүрэх ёсгүй гэж Панетта тэмдэглэжээ. Ливи улсад НАТО-гийн ажиллагаа 3-р сараас эхэлсэн юм. 7-р сард эвсэл ажиллагааг 2011 оны 9-р сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.