Францын ерөнхийлөгч Николя Саркози 2012 оны эцэс гэхэд нэг мянган цэргээ Афганистанаас гаргана гэж амлав. Кабулаас холгүй  Францын цэргийн баазад хэлсэн үгэндээ францын  ерөнхийлөгч “дайныг төгсгөж чаддаг байх ёстой” гэж цохон тэмдэглэв. Ингэснээр 2012 оны эцэс гэхэд Афганистанаас францын цэргийн дөрөвний нэг нь гарах нь. Саркози Афганистанд  мягмар гаригийн өглөө гэнэтийн айлчлал хийв.