Өнөдөр Москвагийн  Покровын сүм   байгуулагдсныхаа 450 жилийн ойг тэмдэглэж байна.  Покровын сүм нь Василий Блаженнын сүмээс илүү нэртэй бөгөөд Оросын 16-р  зууны уран барилгын хосгүй дурсгал юм. Сүм нь Оросын хаан VI  Догшин Иваны зарлигаар хуучин Алтан Ордын хэсэг - Казаны хаант улс эзлэн авсан явдалд зориулан  байгуулжээ. Он дарааллын  бичигт  бичснээр сүмийн барилгыг 1561 оны 7-р сарын 12 нд барьжээ.Тэмдэглэлт ойн энэ өдөр Москвагийн Улаан талбай дээр байдаг Василий Блаженный сүмд аялагчдыг үнэ төлбөргүй үзүүлж байна. Баяр ёслолын ажиллагаа Москвагийн Кремлийн мэргэжлийн хонхчдын  хонхны тоглолтоор өндөрлөнө. Покровын сүмд  оросын нийслэлийн XVI-XX зууны хамгийн шилдэг хонхны цуглуулгаараа нэртэй ажээ.