0Орос улсад өнөөдөр “Булгария” усан онгоцны сүйрэлд нэрвэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсаж  байна. Холбооны улсын телевизийн  сувгуудаар 7-р сарын 12-ны өдөр зар-сурталчилгаа, зугаа цэнгээний хөтөлбөрүүдийг хаслаа. ”Булгария”усан онгоцтой сүйрсэн хүмүүст буян үйлдэх ёслол  Оросын үнэналдартны шашны сүм, хийдүүдэд явагдаж байна.  “Булгария” зорчигч-тээврийн усан онгоц өнгөрсөн ням гаригт Волга мөрөнд живсэн юм. Хөлөг дээр нийт 200 орчим хүн байжээ. Тэднээс 80 хүн аврагдсан. Аврах багийнхан уснаас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг гаргасаар байна. Эмгэнэлт явдлын шалтгаан  нь “Булгария” хөлөг онгоцны эздийн болон боомтын захиргааны хайхрамжгүй байдлаас болж үйлчилгээнд гарснаас болжээ. Урьдчилсан мэдээгээр усан онгоцны ачаалал хэтэрсэн байсан бөгөөд техникийн хүнд гэмтэлтэй байжээ.  Шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаагчид ажиллаж байна.