Байгалийн хийн салбарын “алтан ” жил - 2035 он тийм жил болж чадахгуй болов уу гэж Олон улсын эрчимхүчний агентлагийн шинжээчид үзжээ. Энэ тухай сүүлийн үед бие биенээ үгүйсгэн шил даран гарч ирж байгаа европын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн   эрчим хүчний хөгжлийн хувилбарууд юм. Шинжээчдийн дүгнэснээр  дэлхийн  байгалийн хийн нөөц 170-200 тэрбум шоометр бөгөөд, тэдгээрийн 24 % Орос, 16% Иран болон 14 % Катар  улсад байдаг. Жил бүр 3,2 тэрбум шоометр хийг хэрэглэдэг бөгөөд, тэдгээрийн 20 % Газпром нийлүүлдэг. Олон улсын эрчихүчний аентлагийн саяхны  гаргасан  мэдээгээр   2035 он гэхэд дэлхийн байгалийн хийн хэрэглээ 50 % хүртэл нэмэгдэх ажээ. Байгалийн хийн хэрэглээний өсөлт нь хөгжиж байгаа эдийн засагтай орнууд буюу Энэтхэг, Хятад, Орхи-Дорнодын орнууд болон Европын орнуудын цөмийн эрчим хүчнээс татгалзах болсонтой шууд холбоотой юм. Гэхдээ ЕХ ны шинжээчид өөр байр суурьтай байдаг юм. Тэдний үзэж буйгаар ЕХ нд байгалийн хийн хэрэглээ багасах учиртай  гэнэ. Сүүлийн үед байгалийн хийг экологийн хувьд хортой гэж ярих болосн бөгөөд сэргээгдэх эрчим хүчрүү орохыг уриалах болсон юм. Европын орнуудын байгалийн хий болон нефтийн хэрэглээг  бууруулах болсон нь эрчим хүч экспортлогч орнуудаас буюу юуны өмнө Орос улсаас  хараат бус байдлыг зөөлрүүлэхэд чиглэгдсэн гэж  Оросын ШУА-н  Эрчим хүчний судлагааны хүрээлэнгийн    Оросын болон дэлхийн  нефть-хийн цогцолборыг хөгжүүлэх тасгийн эрхлэгч Татьяна Митрова үзэж байна: «Албан тасалгаанд олон жил суусан эрдэмтдийн зорилго бол урьдчилан таамаглал болон загварыг дэвшүүлэх явдал байсан юм.  Одоо тэдгээр нь олон улсын болон улс төрийн илэрхий хүчин зүйл болж байна. Ингэхдээ загвар зохиож байгаа бид загвар гэдэг бол зарчмын хувьд хэрэгсэл болох зүйл гэдгийг ойлгож байна. Судлагаа шинжилгээгүй бол мэдээж хэрэг энэ бүгд нь мухардалд орох юм. Та ямар хөрөнгө оруулна, тийм чинээний үр дүн авна гэсэн үг. Ингээд зогсохгуй мяарч хангалттай бэлтгэгдсэн хүн үүгээр юм олж авч болно. Түүнчлэн энэхүү асар их үүрэг  хариуцлагыг  ухамсарлах хэрэгтэй юм. Хэрвээ урьд өмнө ийм хариуцлага нь эрдэм-шинжилгээний бага хурлууд дээр байсан бол одоо олон улсын харилцааны хүчин зүйл болжээ» гэж хэлсэн. Европын түншүүдийн  эрчим хүчний яриа, хэлэлцээний хүрээнд  оросын мэргэжилтнүүд 80 орчим хувилбараар санал солилцсон юм.  “Эрчим хүчний хүрээлэн ба санхүү” сангийн ерөнхийлөгч Владимир Фейгин: ЕХ нь экспортлогч орнуудыг хохироон импортлогч орнуудын сонирхлыг нээлттэй лоббидож байна гэж     үзэж байна: «Бид цаашдын ирээдүйн тухай хэлэлцэж байна. Гэхдээ эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт,  улс төрийн  болон эдийн засгийн шийдвэрүүдтэй нягт холбоотой  бөгөөд –эдгээр үгнүүд нь цагаа олсон учир, тэднийг нууж хаагад байх шаардлагагуй юм» гэж хэллээ. ЕХ ны сэтгэл хөдлөгөх агаарын бохирдолтыг бууруулах  төлөвлөгөөнүүд нь  тодорхой. 2050 он гэхэд хүлэмжийн хий 80-95 % багасна.  Жинхэндээ бол байгалийн хийн болон нефтийн хэрэглээ буурна ингэхлээр оричн үеийн  эрчим  хүчнээс татгалзана гэсэн үг юм. Фейгины анахааруулж буйгаар: Одоо үед Данид болит амжилтанд хүрч чаджээ. Энэ нь хоёрдагч эх үүсвэрийг хэрэглэснээр, Гтэл бусад орнууд нефть болон байгалийн хийгээс татгалазхад бэлэн биш байгаа шүү дээ.  Тиймээс шинжээчид хэдэн жилийн дараа ЕХ зорилгоосоо татгалзах болно гэж үзэж байна. Ингэхдээ эрчим хүч үйлдвэрлэх шинэ аргууд нь тогтвортой бус байгаа,  яагаад гэвэл тэд  хяналтанд ордоггүй байгалийн нөхцөл байдлуудад : салхи, нар чинь нэг бол бий болно, нэг бол байхгуй байдаг шүү дээ. Харин нөөцгүй хийн станцгүй бол ийм эх үүсвэрүүд нь бараг бодит хэрэглээ үгүй гэж Татьяна Митрова ярьлаа: « Сэргээгдэсэн эх үүсвэрээр  эрчим хүч гаргах нь брага л зүрхний бичлэгтэй адилхан –нэг цагийн дотор маш их хэлбэлзэнэ. Мэдээж хэрэг эрчим хүчний  нэг хэрэглэгч түүний гэрлийн чийдэн нэг бол асаад, нэг бол унтраад байхыг тэвчихгүй.  Хэрэглэгчдэд тогтвортой график хэрэгтэй.  Энэхүү үсрэлтийг технологийн хувьд  юугаар тогтворжуулж болох вэ гэвэл нөгөө л нэг байгалийн хийн туслалцаатайгаар. Жишээ нь Испани, Португаль улсад сэргээгдэх эх үүсвэрийн тогтворгүй  ажиллагааг хангахын тулд нөөцийн хийн  цахилгаан станцуудыг хэрэгжүүлсэн байна. Тэдгээр нь бага буюу 30 доош хувийн ачаалалтай байх бөгөөд эрчим хүчээр найдвартай хангаж байх юм» гэж хэллээ. Олон улсын эрчим хүчний бболон гадаадын томоохон мэргэжилтнүүд өнөөдрийн нөхцөл байдлыг  ”ойлгомжгүй” гэж нэрлэж байна.  Оксфордын эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгийн хийн судлагааны хэлтсийн захирал Жонатан Стерн, Европд байгалийн хий ашиглах болон түүний эсрэг саналууд ян тэнцээд байгаа гэж тайлбарлдаж байна. Оросын ШУА ийн эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэн  2030 он хүртэл   дэлхийн эрчим хүчний хөгжлийн ирээдүйг бэлтгэн гаргаад байна.  Энэхүү судалгаагаар хийн хувь ойрын 20  жилд дор хоёр хувиар өснө гэж байна. Харин нефть болон байгалийн хийн хэрэглээнийн хувь ялимгүй буурч  мэднэ гэж оросын шинжээчид үзэж байна.