0« Сири  улсын   үйл явдлыг  ливийн хувилбараар  хөгжүүлж  болохгүй» гэж  Москва урьдчилан сануулав.  Ойрхи Дорнодын  асуудлыг  шийдвэрлэгч   хэсэгт багтсан  Орос, АНУ, НУБ, ЕХ-ны  улсуудын   ГХЯ-ны сайд нарын хуралдаан дээр  оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров   мэргэжил нэгтнүүдэд хандаж, сирийн хямралын бүх хариуцлагыг  түүний удирдлагад тохихгүйгээр   ерөнхийлөгч  Башар Асадтай хэлэлцээ хийхэд  сөрөг хүчийг хүргэхийг уриалв. Тэрбээр «Российская газета» сонинд ярилцлага өгеөхдөө  Ойрхи Дорнод дахь  улсуудын хямралыг шийдвэрлэхийн тулд  хоердмал стандартуудыг баримтлахыг эсэргүүцэж байгаагаа  илэрхийлэв.  Сергей  Лавров   4 талын  хуралдаан болох  Вашингтонд очихоор  мордлоо.