Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  энэ сарын 12-ны  өдрийг   «Булгария»  усан хөлөг осолдсноос  хүмүүс  амь  үрэгдсэн   гашуудлын өдөр болгон зарлав. Тэрбээр   амь  үрэгдсэн хүмүүсийн төрөл садан, ойрын хүмүүст Интернет дахь хуудсандаа  эмгэнэлт  илэрхийлэж, Ижил  мөрний  усанд  айхвтар  эмгэнэлт    үйл явдал  гарсныг  тэмдэглэв. Ерөнхийлөгч онц байдал гарсны учир шалтаг, буруутай хүмүүсийг  илрүүлэх, тусгай хэсэг байгуулах  даалгаврыг  Мөрдөн байцаах  хорооны тэргүүн Александр  Бастрыкинд  өглөө.  Жуулчидад  зориулан, Чехословак  улсад 1955 онд   үйлдвэрлэсэн  «Булгария»  усан  хөлөг  ням гаригт    хүчтэй бороо орсон үед   Ижил мөрний эрэгээс  3  км  зайтай газарт    живлээ. Оросын Онц байдлын  яамны мэдээнээс үзвэл  хөлөг дээр  байсан 208 хүнээс 13-нь-  амь үрэгдэж,   79 хүний аварлаа.Бусад хүмүүсийн  хүвь заяа  тодорхой бус  юм.