Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  энэ сарын 12-ны  өдрийг   «Булгария»  усан хөлөг осолдсноос  хүмүүс  амь  үрэгдсэн   гашуудлын өдөр болгон зарлав. Тэрбээр   амь  үрэгдсэн хүмүүсийн төрөл садан, ойрын хүмүүст Интернет дахь хуудсандаа  эмгэнэлт  илэрхийлэж, Ижил  мөрний  усанд  айхвтар  эмгэнэлт    уйл явдал  гарсныг  тэмдэглэв. 7-р сарын 12 ны өдөр Татарстан улсад “Булгария” усан онгоцнд сүйрсэн хүмүүсийг гашуудах өдрөөр зарлажээ. Ирж байгаа сүүлийн мэдээгээр онгоцны сүйрлийн улмаас 12 хүн амь насаа алдаж, 80 хүн аврагдаад байна. Хэдэн арван хүмүүсийн хувь тавилан одоо болтол сураггүй байна. Усны аврагчдын урьдчилан хийсэн  үзлэгээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо зуу гарч магадагүй байгаа аж. Тус хөлөг онгоц дээр багийнхан болон жуулчид нийлсэн нийт 200 орчим хүн байжээ. Аврах байгийнхан далайн шуургатай   хүнд нөхцөлд шөнөжин ажиллаа. ОБЯ ны бүсийн салбарт  Куйбышевын усан санд сүйрэл гарсан тухай 7-рс арын 10 нд дэргэдүүр явж байсан “Арабелла” усан онгоцны даргаас иржээ. Үүний дараа аврах багийнхан  болон “Арабелла” онгоцны багтай хамтран “Булгария” онгоцны хүмүүсийг аврах бүхий л арга хэмжээг авчээ. Аврах ажилд зуу орчим мэрогэжилтэн болон хэдэн арван  техник, нисдэг тэргийг дайчилжээ. Сүйрэл гарсан нь цаг агаарын хүнд нөхцлөөс буюу аадар бороо орсонтой болон онгоцны ачаалал хэтэрсэнтэй холбоотой байжээ.  Бидэнд ирсэн мэдээллээр онгоцон дээр 50 хүүхэд байжээ. Усан онгоц 20 мерийн  усны гүнд, эргээс 3 км зайд байсныг илрүүлжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар “Булгария” онгоц нь эргэх үедээ баруун бөөрөөрөө унаж хэдхэн хоромын дотор живжээ. Харин онгоцны дээр байсан хүмүүс усанд шидэгдэж гарын дор байсан зүйлээрээ аврагджээ. Одоогийн байдлаар Волга мөрөн дээр  хөлөг  онгоц сүйрсэн газар аврах багууд, эрлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна-гэж ”Оросын дуу хоолойд”раидиод  ОБЯ ны мэдээллийн удирдах газрын дарга Ирина Андрианова ярьж байна: «Шөнөжин аврах ажиллагаанд оролцох хүмүүсийн тоог  нэмэгдүүлсээр ирлээ. Одоогийн байдлаар сүйрлийн үр дагаврыг арилгахаар 329 хүн байгаа бөгөөд тэдгээрийн дотор  91 усанд шумбагч, 74 нэгж техник ажиллаж байна.  Эдгээр мэргэжилтнүүд бол манай салбарын янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаа . Тэд  Москвагийн “Центр спас”/аврах төвөөс/, “Лидер”аврах төвүүдээс болон  Краснодарын хязгаар, Татарстан, Башкираас ирээд байна. Шаардагдах тоног хэрэгслүүд, тэр дотроо телевизийн цогцолбор “Гном” төхөөрөмжийг авчраад байна. Одоогийн байдлаар усан дороос 11 хүний цогцсыг олоод байна,  өчигдөр нэг цогцос гаргаж авсан. Эцэст нь хэлхэд, одоогийн байдлаар 12 хүний цогцсыг илрүүлээд байна. 80 хүн аврагдсан, тэднээс 8 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Аврах багийнхан ажлаа үргэлжлүүлж байна» гэж тэр хэллээ. Сүйрлийн шалтгааныг албан ёсоор хараахан зардлаагүй байна. Сүйрлийн хэд хэдэн таамгийг дэвшүүлээд байгаагийн дотор онгоц нь  техникийн муудсан байсан, ачаалал ихэдсэн байсан болон усны харгиа таарсантай холбоотой  ч гэж үзэж байгаа аж. Ямартай ч гэсэн хоёр тавцантай зорчигдын усан онгоц “Булгария” нь 1955 онд Чехословак улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд түүнийг шинэ басйан гэж яавч хэлж болохгуй юм.  Төслөөр нэгэн зэрэг онгоцон дээр 223 хүн байрлах боломжтой бөгөөд шинэчлэл засвар хийсний дараа 140 хүртэл буурсан байжээ. Одоогоор эмгэнэлт явдлын шалтгааныг ярихад эрт байгаа ч гэлээ тусгай комисс байгуулагдан ажиллаж байна. Хамгийн гол нь  амь гарсан хүмүүст дээд зэргийн нөхцлийг бий болгох нь чухал байна –гэж  Ирина Андрианова ярьж байна: «Эрлийн аврах  ажиллагаа харагдах орчин муугаас нилээд хүнд нөхцөлд явагдаж байна. Онгоц сүйрсэн бүсэд харагдах орчин 50-70 см байгаа бөгөөд   хоёрметрийн давалгаа нь усандшумбагчдын ажлыг хүндрүүлж байна. Гэсэн хэдий ч эрлийн ажилд бүхий л  хүчин чармайлтыг гаргаж байна. Онгоцны завьны тавцанг бүрэн судласны эцэст дунд, гол болон доод тавцанг шинжилж байна: онгоц бүхэлдээ хэдэн салбарт хуваагдсан юм» гэж хэлсэн.  “Булгария” усан онгоц харъяалагдах Камскийн усан онгоцны аж ахуйд тус онгоцыг техникийн хувьд ашиглагдах бүрэн бүтэн байдалтай байсан бөгөөд үйлчилгээний шаардлагыг хангаж байсан гэж.  Энэхүү мэдээлэл зүйд хир нийцэж буйг төмөр зам, агаарын болон далайн тээврийн хөдөлгөөний техникийн аюулгүй байдал зөрчигдсөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа   мөрдөн байцаагчид учрыг нь олж, хужрыг нь тунгаана.  Оросын Мөрдөн байцаах газрын тэргүүн Александр Бастрыкин   Казаньд хүрэлцэн ирээд байна. Сануулахад, өчигдөр эмгэнэлт явдал гарсны дараа Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Татарстан улсын удирдлагад нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэн, МБГ ын дарга Бастрыкинд сүйрэл гарах болсон шалтгаануудыг нарийн чанд,нямбай ажиллахыг даалгасан юм.