222 хүний цогцос иракийн нийслэлээс өмнө зүгт орших нийтийн оршуулгын газраас олджээ.Энэ нь экс ерөнхийлөгч Саддам  Хусейны үед хөнөөсөн курдуудын цогцос байх гэж таамаглаж байгаа аж. Энэ тухай иракийн түрүүчийн дэглэмийн гэмт хэргийг мөрдөх комиссийн гишүүн мэдэгджээ. Энэхүү нийтийн оршуулгын газар нь хүний шарилтай 17 хотгор газраас бүрддэг аж. Одоогийн иракийн эрх баригчид ихэнхи хэсэг нь судалгаанд хамрагдаагүй байгаа нийт 84 оршуулгын газрын мэдээлэлтэй байна. Курд үндэстнийг мөрдөн хавчиж, хөнөөж байсан Саддам Хусейн 2003 онд АНУ ын болон тэдний холбоотны цэргүүд Иракд нэвтэрсний  дараа  огцорсон юм. Тэрээр 2006 онд Иракийн мусульман-шийтүүдийг үй олноор хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазлагдсан юм.