Хятадын эдийн засгийн шинэчлэлийн үеээс/1978 он/ хойш   2010 онд хятадын хүн ам дэлхийн хүн амын нийт тооноос  22%-19% хүртэл буурчээ.Энэ тухай даваа гаригт  Хятадын хүн амын болон төлөвлөгөөтөй төрөлтийн улсын хорооны тэргүүн Ли Бинь мэдэгдлээ.Хятадын хүн амын дундаж наслалт 68 нас хүрч байгаа бөгөөд шинэчлэлийн явцаас өмнө 73,5 насанд хүрч байжээ. Тус улсын хүн амын тоо нь эдийн засгийн хөгжлийг хойш татаж буй нэг чухал асуудлуудын нэг юм.  Ли Бинь мэдэгдэхдээ Хятад улс нь хүн амынхаа өсөлтийг тогтвортой  бууруулж, чанартай түвшинг дээшлүүлнэ гэжээ.  Тухайлбал, хүйсийн харьцааг тогтвортой болгохоор төлөвлөж, нийгмийн тэгш байдлыг шийдвэрлэх асуудлыг боловсронгуй болгохоор төлөвлөж байна.   Түүнчлэн, хүн амын шилжин суурьших ажил  болон нийгмийн хангамжийн асуудлыг идэвхжүүлэхээр зорилго тавиад байна.