Хятад улс Ливийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр  шийдвэрлэлээ. Энэ тухай даваа гаригт Хятадын ГХЯ ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.Хятадын тал нийт 50 сая юаний /7,73 сая доллар/ хүмүүнлэгийн тусламжийг нийлүүлэх аж. Уг тусламжийг хурандаа Муаммар Каддафийн засгийн газарт юмуу эсвэл сөрөг хүчний Үндсэний шилжилтийн зөвлөлд шилжүүлэхийг хятадын дипломат тодруулсангүй.