Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ливийн хувилбараас ялгаатай Сирийн мөргөлдөөнийг зохицуулах арга замыг эрэлхийлэхийг уриалах бодолтой байна. Даваа гаригт оросын дипломат АНУ ын нийслэлд болох  дөрвийн /Орос, ЕХ, НҮБ болон АНУ/ хуралдаанд оролцоно. ГХЯ ны тэргүүний үзэж буйгаар Си рид ливийн хувилбарыг хэрэгжүүлэх оролдлого явагдаж байгаа аж. “Российская газета” сонинд Лавров өгсөн ярилцлагадаа Сирийн ерөнхийлөгч өөрчлөлт хийх анхны алхмуудыг хийсэн гэж тэмдэглэжээ. Дэлхийн хамтын нийгэмлэг нь сирийн сөрөг хүчнийхнийг Асадтай яриа хэлэлцээ хийхийг дэмжих ёстой. Үүнд сирийн ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн эхлэсэн өөрчлөлтийн замаасаа буцахгуй байх нь чухал юм. Лавров тэмдэглэхдээ Йемений байдлаар  ЕХ, Орос улс, НҮБ болон  Персийн булангийн Арабын орнуудын улс нэгдсэн  зөвлөл ийм байр суурьтай байна гэжээ. Лавровын үзэж буйгаар Сири, Йеменьтэй ижил байдалтай орнуудад хоёрдогч стандартыг хэрэгжүүлэхээс зайлсхийх нь чухал юм гэв. “НҮБ ын АЗ ливийн хувилбараар сирийн асуудлыг шийдэхийг хүссэн хүмүүс зөв сонголт хийнэ гэдэгт найдаж байна “гэж црхрн тэмдэглэв.