Ням гаригт Волга мөрөнд “Булгария” зорчигч-тээврийн усан онгоц 199 зорчигчтой живсэн байна –гэж Оросын ОБЯ наас мэдээллээ. Сүйрэд татарстаны нутаг дээр эргээс “ км зайд  гарчээ. Одоогийн байдлаар усан онгоц цаг агаарын таагүй нахцөлд орсон нь тодорхой байна. Шуурхай штабын мэдээлснээр онгоцноос 79 хүн аврагдсан байна. Живсэн онгоцон дээр байсан зорчигчдын тухай мэдээлэл байнга өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар, хүний цогцсыг  олоод байна гэж Риа-Новости агентлаг уламжилжээ. Сүйрэл гарсан газар томоохон аврах ажиллагаа явуулж байна. 100 орчим аврагчид живсэн онгоцыг судлан, сураггүй болсон хүмүүсийн эрлийн ажлыг үргэлжлүлж байна. “Булгария” хөлөг  дээр сүйрэл гарах үед байсан 100 гаруй хүн сураггүй алга болоод байна. Гэхдээ нас барсан гэх  хүмүүсийн тоо нь  сураггүй алга болсонтой дөхөж очиж болох юм. “”Хүмүүс амь гарсан гэх  найдвар тун бага байна–гэж Оросын Онгой байдлын яамны  Волгаорчмын төлөөлөгч даваа гаригт мэдэгдэв. Оросын хууль эрхийг хамгаалах байгууллагууд онгоцны сүйрлийн шалтгааныг эрэн сурвалжилж байна. Шинжээчдийн үзэж буйгаар онгоц цаг агаарын хүнд нөцөлд дэндүү олон зорчигчтой явсны улмаас ачаа хэтэрсэн бололтой . “Булгария” зорчигчдын усан онгоц нь 1955 онд Чехословакид үйлдвэрлэгдсэн байжээ. Дараа нь Орос улсад сэргээн засварласан аж. 2007 онд онгоц техникийн үзлэгт орж, ашиглахад батлагаатай дүгнэлт авсан байжээ-гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.