Оросын цэргийн зохион бүтээгчид  жижигхэн роботжсон танк бүтээлээ. Түүнийг Омскт болсон зэвсгийн үзэсгэлэн дээр үзүүлсэн байна. Байлдааны энэ жижигхэн машины урт нь 90 сантиметр, өргөн нь 40 сантиметр, жин нь 110 килограмм юм. Яг л жинхэнэ танк шиг хуягаар хамгаалагдсан, дайснаа илэрүүлэх дулааны визортой юм байна. Харин дээрээ пулемет юм уу, гранат шидэгчтэй байх юм байна. Видео камер байлдааны зургийг удирдлагад дамжуулах юм байна. Жолооч, буудагч гэсэн хоёрхон л хүн алсын удирдлагаар роботыг удирдана. Энэ танк хагас метр өндөр саадыг саадгүй давж, харайж, усанд сэлж чадах юм байна.