Оросын эрдэмтэд Каарийн тэнгисийн амьтны аймгийг судлах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ дэлхийн хамгийн бага судлагдсан цагаан баавгайн үржлийг арлын эрэг хавийн нутагт судлах юм байна. Арктикийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд цагаан баавгайг өдөр шөнөгүй судлах ба кино зураг авах юм байна. Үүнээс гадна тэд цагаан далайн гахай болон цаа бугын амьдралыг судлах юм байна. Арктикийн энэ хосгүй амьтны ертөнцийг хадгалан үлдээх нь энэ экспедицийн үндсэн зорилго билээ.