ОУ-Итали улсуудын жилийн хүрээнд италийн Леопардын музейн үзэсгэлэнд оросын их зохиолч Лев Толстойн номын сангийн номууд, хувийн эд зүйлийг үзүүлж байна. Энэ улстай холбоотой үзүүлбэрүүд ихээхэн анхаарал татаж байна. Зохиолчийн том охин Татьяна Львовна Толстаягийн Ром хотоос бичсэн захидал, 20-р зууны эхэн үеийн италийн шуудангийн ил захидлууд, түүний зурсан зургууд, өдрийн тэмдэглэл, гадаад паспорт зэргийг онцгой сонирхож байна. Энэ хосгүй үзэсгэлэн Итали улсад 8-р сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд 10-р сарын 1-нд Тула орчим дахь зохиолчийн эдлэн газар Ясная Полянад үзүүлэх юм байна.