Улс орноо хямралаас гаргах нийт үндэстний яриа хэлэлцээ хийх бэлтгэл ажилд зориулсан зөвлөлгөөн Сири улсад эхлээд байна. БААС намын засаглалын монополийг өөрчлөх, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, нам болон сонгуулийн тухай шинэ хууль зэргийг хэлэлцэхээр эрх баригч БААС намын тэргүүнүүд, олон нийтийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд Дамаскт цуглараад байна. Сөрөг хүчин хэлэлцээрийг бойкотлоод байна. Хэлэлцээрийг эхлэхийн тулд хүчирхийлэлийг зогсоож, армийг хотоос гаргаж, хоригдлуудыг суллаж, энхийн жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх шаардлагатай байна. Сири улсад 4 сар үргэлжилж байгаа олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид болон цагдаагийнхний мөргөлдсний улмаас 1300 орчим хүн амь насаа алдаад байна гэж хууль хамгаалагчид мэдэгдэж байна.