Йеменийн ерөнхийлөгч Салех эх орондоо эргэж ирэхээр төлөвлөж байна

Йеменийн ерөнхийлөгч Али Абдалла Салех эх орондоо 7-р сарын 17-нд эргэж ирэхээр төлөвлөж байна. Аль-Арабия телевизийн суваг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан ингэж мэдээллээ. 6-р сарын эхээр түүний ордонг буудах үеэр шархадсан Салех одоо Саудын Аравт эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригт тэрээр ард түмэндээ хандаж зурагтаар үг хэлсэн бөгөөд хуулийн хүрээнд яриа хэлэлцээ хийхийг сөрөг хүчинд уриаллаа. Салехийг огцруулахыг шаардсан олон нийтийн хөдөлгөөн Йеменд 2-р сараас хойш үргэлжилж байна. Хэрвээ ерөнхийлөгч үнэхээр 7-р сарын 17-нд ирэх бол энэ нь түүний улс орноо 33 жил удирдсан ойтой давхцах юм байна.