Шоколадны дэлхийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, энэ гайхамшигтай амтатныг бүтээдэг какаоны үйлдвэрлэл буурч байна. Олон улсын какаоны байгууллагын таамаглалаар 2012 онд шоколад бүгдэд хүрэлцэхгүй болно. Тэгэхлээр түүний үнэ өснө гэсэн үг. Ямархуу хэмжээгээр гэдэг нь тодорхойгүй байна. Какао-бобын гол нийлүүлэгч нь Кот-д-Ивуар улс юм. Баруун африкийн энэ улсын улс төрийн тогворгүй байдал дэлхийн зах зээлийг солиоруулж байна. Энэ жилийн 3-р сард ерөнхийлөгчийн суудлын төлөө Алассан Уаттара, Лоран Гбагбо нар өрсөлдөх үеэр какао-бобын үнэ 30 жилийн дээд амжилтыг эвдэж нэг тонн нь 3775 долларт хүрсэн билээ.