Даяаршлыг хамарсан зүг чиг байршлын ГЛОНАСС, GPS системүүдэд зориулсан хосгүй тоног төхөөрөмжийг оросын эрдэмтэд боловсрууллаа. Энэ төхөөрөмж координатын нарийвчлалыг хэдэн арав дахин ихсгэж бүр миллиметрийн хэмжээнд хүргэсэн байна. Энэхүү их үсрэлт нь ОУ-д тэргүүний техникийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломж олгож стратегийн зориулалттай чухал объектуудын аюулгүй байдлыг өндөржүүлнэ. Энэ шинэ бүтээлийг нийслэлийн томоохон хүрээлэнгүүдэд биш сибирийн Омск хотын инновацийн жижигхэн үйлдвэрийн лабораторт хийсэн байна. Энэ шинэ төхөөрөмж координатыг сантиметрийн нарийвчлалтай гаргах ба нэмэлт боловсруулалт хийсний дараа миллиметрийн нарийвчлалтай гаргах юм байна. Орчин цагын зүг чиг баримжаа гаргах төхөөрөмжүүд хэдэн арван метрийн нарийвчлалтай л гаргаж байгаа юм. Омскийнхан үндсэн станцтай холбоо барих төхөөрөг боловсруулаад зогсоогүй, станцид өөрт нь зориулсан зүйлийг хийсэн байна. ГЛОНАСС, GPS-ийн хүлээн авагчид сансарын хиймэл дагуулуудтай холбоо барьдаг ба хянан шалгагчид тасралтгүй ажиллагааг хангадаг юм. Шаардлага гарсан үед энэ систем хөдөлгөөний тухай мэдээлэлийг бие даан дамжуулах чадалтай ба үүнийг жирийн гар утсаар ч хийж болох юм. Энэ шинэ бүтээл гүүр, далан, цахилгаан дамжуулах шугам болон бусад объектуудад мониторинг хийхэд үнэхээр  гайхамшигтай юм. Жилд хэдхэн миллиметрээс хэтрэхгүй хурдтай хөдлөж байдаг дэлхийн гадаргуугийн тектоник хавтангуудын үл мэдэгдэх хөдөлгөөнд ч мониторинг хийж чадах ба ингэснээр газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломжтой болно. Тээвэрт маш том өөрчлөлтийг хүлээж байна. Жишээ нь, энэ систем нь машин механизмийг автоматаар удирдах ба хурдны галт тэрэг, онгоц, хөлөг онгоцны хөдөлгөөний даялалыг тодохойлж чадах юм. ОУ-д гамшиг болоод байгаа муу замаас энэ багжны тусламжтайгаар ангижирч болох юм. Энэ төхөөрөгийг зам барилгын техник дээр байрлуулж координатыг маш нарийн тодорхойлсны хүчинд асфальтыг маш тэгш тавьж болно. Санкт-Петербургийн Мэдээлэлийн технологийн улсын үндэсний их сургуулийн проректор Алексей Шелковский энэ шинэ төхөөрөмжийн тухай ингэж ярьж байна: «Энэ шинэ төхөөрөг бүс нутгуудад их эрэлт хэрэгцээтэй байх бол уу? Шинжлэх ухааны хөдөлмөр шингэсэн, өндөр цалинтай ажлын шинэ орон тоо бий болгоход орон нутгийн бага, дунд бизнест ихээхэн тустай. Ийм инновацийн бүтээгдхүүнүүд зах зээлийг бий болгоход эхний ээлжинд маш чухал юм. Манай улсад байршлын систем улсын нэр дээр хөгжиж ирсэн юм. Харин иймэрхүү ажлууд зах зээлийн иргэний сегментийг нээхэд тустай юм. Манай оронд аль хэдийнээ бий болоод байгаа техникийн шийдлүүдийг арилжааны чиглэлд хандуулахад маш чухал төсөл юм. Улсын том зорилтуудыг шийдвэрлэж байгаа ГЛОНАСС томоохон системийг бид бүтээж чадсан. Харин одоо түүнийг үйлчилгээнд зориулах сайхан боломж нээгдэж байна. ГЛОНАСС-ийн тусламжтайгаар хүрээд байгаа тэр боломжуудыг одоо олон түмэнд хүртээлтэй болгох хэрэгтэй байна» гэж тэр хэллээ. Шинэ технолог үнэхээр эрэлт хэрэгцээтэй гэдэг нь илэрхий баримт юм. Омскын эрдэмтэдийн энэ нэн шинэ төхөөрөмжийг Саяно-Шушенийн УЦС-д аль хэдийн байрлуулсан ба засварын дараах далангийн хэлбэлзэлд одоо мониторинг хийж байна.