7-р сарын 24-нд болох орон нутгийн төрийн байгууллагуудын сонгуулийн бэлтгэл ажил БНАСАУ-д эхэллээ. Энэ сонгуулийн үр дүнд муж, хот, тосгодын ардын хурлын бүрэлдхүүнийг тодорхойлох юм. Бямба гаригт сонгогчдын нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна. Газар нутаг засаг захиргааны түвшинд нэг л хүн нэр дэвшдэг учраас БНАСАУ-д сонгуулийн өмнөх кампанит ажил гэж байдаггүй хамгийн гол нь бүх хүнийг оролцуулахын тулд л сурталчилгаа хийдэг байна.2007 онд болсон сүүлийн сонгуулийн үеэр сонгогчид 99,82%-тай оролцсон ба нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжсэн байна.