ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин германын нэр хүндтэй “Квадрига” шагналын эзэн боллоо. Европыг бүхэлд нь болон Герман улсыг урагшлан ахиулсан, “анхдагчийн сэтгэл зүрхийг” агуулсан соёл, эдийн засаг, улс төрийн нэртэй зүтгэлтнүүдэд энэ шагналыг 2003 оноос эхлэн гардуулж байгаа юм. Берлиний Бранденбургийн хаалгыг титмэлсэн уран барималын жижгэрүүлсэн  хувийг ХБНГУ-ын нийслэлд, герман улсын нэгдсэн өдөр 10-р сарын 3-нд гардуулдаг байна. Үүнээс гадна шагналтнууд 100 мянган еврогийн мөнгөн шагналыг хоорондоо хуваадаг байна. Өнгөрсөн жилүүдэд “Квадрига” шагналыг Германын канцлер асан Гельмут Коль, Герхард Шредер, ЗХУ-ын эхний болоод эцсийн ерөнхийлөгч Михаил Горбачев нар хүртэж байсан байна.