ОУ, Өмнөд Судантай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг сонирхож байна. Африкийн асуудлаарх Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов энэ тухай мэдээллээ. “Энэ улсыг үнэн хэрэг дээрээ тэгээс эхлэн бүтээн байгуулах хэрэгтэй болж байна. Иймээс Өмнөд Суданы эдийн засагт орох боломжийг алдаж болохгүй” гэж дипломатч хэллээ. Энэ шинэ улс нефть, ус, хөдөө аж ахуйн нөөцөөр баялаг бөгөөд цэргийн зориулалттай бүтээгдхүүнд ихээхэн хөрөнгө зархад бэлэн байна гэж ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч хэлсэн байна. Африкийн энэ шинэ улс, дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн байгуулалтыг бий болгох, тээвэр, холбооны системийг хөгжүүлэх зэрэг “агуу их зорилтыг” хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо 7-р сарын 9-нд албан ёсоор зарласан юм. Яг энэ өдөр шинэ улсын тусгаар тогтнолыг Орос улс хүлээн зөвшөөрсөн билээ.