Ливийн байдал мухардмал байдалд ороод байна. Муаммар Каддафи эцсээ хүртэл тэмцэнэ гэж дахин мэдэгдлээ. Улс орны нь бөмбөгдсний төлөө “европчуудыг сэхээ оруулахын тулд” хэдэн зуун амиан золиослогчдыг Европ руу илгээнэ гэж заналхийллээ. Харин энэ хоосон гоё үг нь өөрсдийн талынхандаа зориулсан үг бололттой. Харин эсэргүүцэгчдийн хувьд бол Каддафи зуучлагчдаар дамжуулан хэлэлцээр хийж байгаа гэсэн албан бус мэдээ байгаа. Засгийн эрхийг орхиж болох нөхцлөө тэр тавьсаар байна. Эдгээр нөхцлийн ихэнхийг хүлээж авах аргагүй гэж ливийн  босогчдын болон НАТО-гийн төлөөлөгчид үзэж байгаа юм. Ойрын үед ливийн байдлыг зохицуулж чадахгүй гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Энэ оны 2-р сарын дунд үеэс эхлэн тус улсад байдал хурцадсан юм. Тэр үед Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг олон нийтийг хамарсан хөдөлгөөн эхэлсэн бөгөөд дараа нь засгийн газрын цэрэг болон босогчдын хоорон дох зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм. Дараа нь энэ сөргөлдөөнд НАТО хөндлөнгөөс оролцсон билээ. Цэргийн ажиллагаа 3-р сараас хойш үргэлжилж байгаа ба мөргөлдөөнийг урьдын адил зохицуулж чадаагүй л байна. Мөргөлдөөнийг ойрын үед зохицуулж чадахгүй гэж Сергей Лавров хэлээд: «Натогийнхан хэцүү байдалд ороод байна. Тэд Ливи улсыг Югославыг бөмбөгдснөөс удаан бөмбөгдөж байна. Югославыг тэд 78 хоног бөмбөгдсөн бол Ливийг 3 сар гаруй бөмбөгдөж байна. Энэ ажиллагааны эцэс төгсгөл нь үл харагдана. Мэдээж хэрэг улс төр гэдэг бол ичгүүр сонжуургүй явдал, Каддафи ард иргэддээ аюул занал учруулахгүй, өөрийн цэргээ казармд нь буцаах хүртэл бөмбөгдөх болно гэж барууны нийслэлийнхэн мэдэгдхийг сонсох  болгондоо бид хүний амь насны талаас нь авч үзэх юм бол энэ улс төрийн мэдэгдэл ямар их үнэ цэнэтэйг ойлгодог юм» гэж хэлсэн. Хэрвээ дагаж мөрдөж чадах юм бол засгийн эрхээс татгалзаж болох ээлжит нөхцлөө Муаммар Каддафи энэ долоо хоногт тавилаа. Түүнийг засгийн эрхээс татагалзсны дараа болох ардчилсан сонгуульд түүний хүү Сейф аль-Ислам оролцохыг тэр хүсэж байна. Өөрийнхөө хувьд тэр аюулгүй байдлыг л шаардаж байна. Харин энэ нөхцөл байдлыг НАТО зөвшөөрч болох юм. Харин босогчдын хувьд хурандаагийн хамаатан засгийн эрхийн төлөө тэмцэнэ гэдэг хүлээн авах аргагүй нөхцөл гэж Стратегийг үнэлгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Колновалов үзэж байна: «Каддафиг ливичүүд дэндүү сайн мэднэ, түүний талынхан их байгаа гэдгийг тооцож үзэх юм бол түүнийг сонгуульд оролцуулж ерөөсөө болохгүй. Түүний тэмцэл ямарч үр дүнд хүрэхгүй гэдгийг Каддафи ойлгох ёстой. Тэр хэзээ нэгэн цагт ямар нэгэн алхам хийх ёстой. Бүх гэр бүлээрээ хашаа ч юм явахыг тэр л шийдэж чадна. Бүх зүйл түүний гарт байгаа» гэж тэр хэллээ. Түүний хүү  Сейф аль-Исламын хийсэн мэдэгдлийн дараа Каддафи энэ шаардлагыг харж үзэн буулт хийхэд бэлэн байна гэж ярьж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тэрээр британын Телеграф сонинд ярилцлага өгөхдөө Муаммар Каддафи болон түүний гэр бүл Ливи улсаас явах хувилбарыг огтхон ч харж үзэхгүй байгаа ойлгуулсан юм: «Та нар Ливи  улсад ардчилалыг тогтоохыг зорьж байна уу, бид ч гэсэн бэлэн байна. Та бүхэн энд сонгууль яваасай гэж хүсэж байна уу?, шинэ үндсэн хууль батлахыг хүсэж байна уу? бид зөвшөөрч байна. Биднийг галаа зогсоогоосой гэж хүсэж байна уу? бид ч бэлэн байна. Энэ бүхний гол нөхцөл бол миний эцгийг улс орноос явуулах явдал юм уу? энэ бол үнэхээр тэнэг тоглоом гэж би үзэж байна. Бид хэзээ ч үүнийг зөвшөөрч чадахгүй» гэж тэр хэллээ. Ливийн сөргөлдөөний бүх тал залхаж гүйцсэн гэж шинжээчид үзэж байна. Улс орон иргэний дайнд нэрвэгдээд байна, өдөр бүрийн бөмбөгдөлт болон каддафигийн талынхан болон эсэргүүцэгчдийг хоорондох мөргөлдөөний улмаас хүмүүс тэр дундаа энгийн номхон иргэд амь насаа алдсаар байна. Байдлаас харахад НАТО-гийн орнууд ч гэсэн энэ ажиллагааг хурдан дуусгахыг хүсэж байна. Ливийн бөмбөгдөлтийн санаачлагчдын нэг гэж зүй ёсоор үздэг Франц улс, Каддафи засгийн эрхээс татгалзах юм бол буулт хийхэд бэлэн байна. Албан ёсны Парис түүний дансуудыг нээхэд бэлэн байна. Бүр Каддафиг Олон улсын эрүүгийн шүүхээс бултуулахад бэлэн байна.Харин францийн талын энэ мэдэгдэл үр ашигтай яриа хэлэлцээний эхлэл болох ч юм бил үү? Дипломат шийдэл болон  харилцан буулт хийлтэл байдлыг шийдэж чадах тийм байдалд Ливийн нөхцөл байдал хүрээд байна гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ын Евро атлантын судалгааны төвийн ерөнхий шинжээч Татьяна Панова үзэж байна: «Бодит хэлэлцээрийн эхлэл нь эвслийн үндсэн гишүүдийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. АНУ-ын конгресс хуурай замын ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа юм. Цэргийн ажиллагааг эхэлсэн Франц улс өргөн хэмжээний дайнд оролцохгүй гэж анхнаасаа мэдэгдэж байсан. НАТО-д нэгдсэн үзэл санаа алга, ЕХ хагаралын байдалтай байна. Өөрөөр хэлвэл мөргөлдөөнийг өндөрлөх нь тэргүүн зэргийн асуудал болоод байна»гэлээ. Эцэс төгөсгөлгүй бөмбөгдөлт, талуудын тохиролцож чадахгүй байгаа байдал зэрэг энэ эвгүй байдлын үеэр ОУ, Ливид хүмүүнлэгийн тусламж үзүүлэж эхэллээ. Триполи, Бенгази хотуудад хоёр онгоцоор 72 тонн ачаа хүргэлээ. Цагаан будаа, элсэн чихэр, лаазалсан бүтэээгдхүүн, хүүхдийн хоол зэрэг хүнсний бүтээгдхүүнийг гол төлөв хүргэсэн байна. Сөргөлдөгч хоёр талын зөвшөөрөлөөр болон Орос улсын удирдлагуудын даалгавараар хүмүүнлэгийн ачааг хүргэж байна. Энэ улсад нийлүүлэх өргөн хэмжээний хүмүүнлэгийн тусламжийн дөнгөж эхлэл нь гэж Москва мэдэгдэж байна. Энэ тусламжийг улс төрийн ямарч учир шалтгаангүйгээр үзүүлэж байна гэж ОУ-ын ГХЯ онцлон тэмдэглэж байна. Энэ ачааг ливийн фронтын хоёр талын хүссэн бүхэнд хүргэж байна.