Эвслийнхэн Тбилиси, Киевтэй хамтран ажиллаж байгаа байдал болон улс төрчдийн өгч байгаа үнэлгээний дараа болсон ОУ-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааныг яаж үнэлэх ёстой вэ? Дэлхийн тавцан дээрх улс төрийн гол хүчнүүдийн нөхцөл байдлыг ажиглаж байсан улс төрчдийн ухаан санаанд багтамгүй зүйл боллоо. Хэрвээ энэ байдлаараа байх юм бол дэлхий ертөнц дахиад зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ аюулд тулгарна гэж шинжээчид болгоомжилж байна. Өнгөрч байгаа долоо хоногийн эхээр Сочи хотод болсон ОУ-НАТО-гийн Зөвлөлийн хуралдаан хоёр талын тайлбарласнаар харилцан ойлголцлийн уур амьсгалд болсон байна. Эвслийн байнгын төлөөлөгчидтэй ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уулзлаа. ОУ-тай түншлэхээс өөр арга зам эвсэлд байхгүй гэж өнгөрсөн жил Лиссабонд болсон дээд хэмжээний уулзалтаар Москва, Брюссель хоёр шийдсэн гэдгийг Орос улсын төрийн тэргүүн санууллаа. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен, Д.Медведевтэй бүрэн санал нэгдэж байна гэж хэлээд “хамтын ажиллагаа бол хамгийн зөв бодит сонголт ба энэ замаар  л замнах хэрэгтэй гэж” тэмдэглэлээ. Харин найрамдал найрамдлаараа ашиг сонирхол тус тусдаа. ПДХ системийн талаар талууд тохиролцож чадсангүй. Европыг зүүн талаас нь болзошгүй пуужингийн довтлогооноос хамгаалах үүргийг ОУ өөртөө авч чадах “секторын хамгаалалт” хийе гэсэн Москвагийн саналыг НАТО хүлээж авсангүй. Хоорондоо холбоотой хоёр өөр ПДХ систем байгуулна гэсэн НАТО-гийн байр суурийг ерөнхий нарийн бичгийн дарга өмгөөллөө. Эвслийн гишүүн бус орнууд аюулгүй байдлын хариуцлагыг хүлээж чадахгүй гэсэн НАТО-гийн үндсэн баримт бичгийн 5-р зүйл ангийн утга агууллагад оросын санал тохирохгүй байна гэж Расмуссен хэлсэн байна. Гэхдээ энэ бол түүний зөвхөн өөрийнх нь санал бодол юм. Вашингтоны төлөвлөгөө ёсоор натогийн ПДХ системийн үйл ажиллагааны хүрээ ОУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг нөмөрч байгаа талаар эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга огт дурссангүй. Харин энэ асуудал Москваг түгшээж байна. Оросын ГХЯ-ны тэргүүний хэлснээр яриа хэлэлцээ хий эргээд л байх шиг байна. Тодорхой асуудлуудыг шийдэхийн оронд зүгээр л нэг “улс төрийн хүрээний” тухай асуудал яриад байх юм гэж өнгөрч байгаа долоо хоногт болсон ОУ-НАТО-гийн Зөвлөлийн хуралдааныг дүгнэхдээ Сергей Лавров хэллээ: «Нэгдүгээрт энэ төсөл нь нэг талаас тухайн тохиолдолд АНУ-ын гаргасан шинжилгээн дээр тулгуурласан үг дуугүй хүлээж авах баримт биш тэгш эрхтэй хамтарсан баримт байх ёстой. Харин хоёр талын оюун санаа, цэргийн шинжилгээ судалгааны хамтарсан хөрөнгө оруулалтад тулгуурласан байх ёстой. Харамсалтай нь одоохондоо энэ нь бүтэхгүй л байна» гэж тэр хэллээ. Харин Европын ПДХ системийн төлөвлөгөөнд ямарч тэгш эрх байхгүй ба түүнийг өдөр ч бамбар бариад олж харахгүй ээ. Энэ систем ОУ-ын эсрэг чиглээгүй гэж барууны улс төрчид болон цэргийнхэн гүрээгээ гүрийлгэн чарлаж байгаа боловч цаасан дээр бичихийг огт хүсэхгүй байгаа юм. “Ардчилалын үрийг таригчдыг” ямарч цаас зогсоож чадаагүйг Ливийн жишээ тодхон харуулж байгаа билээ. Сочийгийн уулзалт болохоос өмнөхөн, хэрвээ ойрын 11 сард НАТО-той нэгдсэн ПДХ системийн тухай тохирч чадахгүй бол ОУ Агаар сансарын систем байгуулах ажлаа урагшлуулж, улс орныхоо баруун хязгаарын тактикын пуужингийн бүлэглэлээ нэмэгдүүлж, цаашилбал СДЗ-ийг хорогдуулах тухай 3 дахь гэрээнээс ч гарч магадгүй гэсэн санаа сонсогдож байсан юм. Чикагод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө жилийн дотор НАТО Москватай ПДХ системийн тухай асуудлыг шийднэ гэж Расмуссен Сочид мэдэгдсэн байна. Энэ нь эвсэл өөрийнхөө төлөвлөгөөг хэд хэдэн удаа амьдралд хэрэгжүүлж чадах хэмжээнд авч байгаа ээлжит “тайм-аут” гэдэг нь харагдаж байна. Харин ингэснээрээ одоо байгаа дэлхийн аюулгүй байдлын системийн үндэс суурийг бусниулж байна гэж ОШУА-ийн Европын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Игорь Максимычев ОДХ радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн 3 дахь тулгуур системийг оросын хилийн ойролцоо байгуулна гэдэг нь дэлхий дээр оршин тогтноод байгаа тэнцвэрийг алдагдуулна гэсэн үг. Дайралтад өртөж байгаа улс, дайрагч талд хэзээч засрашгүй хохирол учруулна гэсэн зарчим дээр өнөөгийн дэлхий оршиж байгаа билээ. Өөрөөр хэлвэл эхлээд буудсан нөхөр хоёрдох нь болж үхэх болно. Ийм учраас том дайн гарах ёсгүй юм. Хэрвээ аль нэг тал нөгөө талдаа хангалттай хариу цохилт өгөх юм бол бүх систем агаарт өлгөгдөх болно» гэж тэр хэллээ. Барууныхныг юуг гэж ойлгох юм бэ?, хэнийг “харцага” гэж ойлгох юм бэ гэдэг нь нэг л ойлгомжгүй болоод байгаа юм гэж шинжээчид ярьж байна. ЗХУ задарсны дараа НАТО Варшавын гэрээний орнууд болон бусад зөвлөлтийн зарим нэг БН улсуудын хүчинд зүүн зүг эрчимтэй өргөссөн билээ. Эвсэл зүүн зүг улам өргөжихэд хэзээ ч бэлэн байлаа.  Иймээс “тусламжийн хөтөлбөр” болон санхүүгээрээ Брюселль, Киевийг өөртөө татаж украиний төр засгийг анхааралдаа авч байлаа. Жишээ нь НАТО-д Кавказын чанадад сайн түнш байна. Тэр нь энэ эвсэлд нэгдэж байна, энэ асуудал аль хэдийнээ шийдэгдсэн гэж байнга зарлан тунхаглаж байгаа Тбилисс юм. Харин эвсэл сүүлийн үед шинэ гишүүнчлэлийн тухайд жаахан бодит байдлаар ханддаг болоод байна гэж ОУ-аас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ: «Украиныг НАТО-д элсүүлэх гэсэн санаархал маш өндөр байгаа. Янукович ба түүний хүрээнийхэн засгийн эрхэнд гарсны дараа ч эвсэл унтаагүй л байна. Хэрвээ оросын нэгэн сонинд олдсон мэдээнээс үзэх юм бол Киев гадаад үндсэн бодлогоо хүртэл НАТО-той зөвлөлддөг байна. Харин Гүрж улсын хувьд гэвэл хуучин онигоонд гардаг шиг “цогцсоороо ч хамаагүй, мануухайгаар ч хамаагүй” гэдэг шиг НАТО-д элсэхэд бэлэн байна. Харамсалтай нь эвсэл тэднийг албан ёсны оролцогчоор хүлээж авахгүй байна, учир нь Гүржийн хил гэдэг ёстой л нэг зараа уул байна. Тэгэхлээр Гүрж, Украин улсуудыг өгөөшний махны оронд хэрэглэхээр болсон бололтой. Жишээ нь Афганистанд байгаа гүржийн цэргийн тоо австрали улсынхаас их байна. Гүрж улс Афганистанаас хүлээж авч байгаа шарилын тоог албан ёсны Тбилисс огт тоохгүй байна. Учир нь энэ нь Саакашвилигийн хацрыг нь илэж, мөрий нь алгадаж байгаа далайн чанад дахь ивээн тэтгэгчдийнх нь төлөөс юм» гэж тэр ярилаа. Хэрвээ Москватай хийж байгаа түншлэл үнэхээр л НАТО-гийн төлөвлөгөөнд байгаа гэж ээлжит удаагаа Сочид мэдэгдэж байгаа бол эвслийн удирдагчид хоосон лоозонгоор хязгаарлагдахгүй байвал бүр зүгээрсэн дээ. Москвад хэлэлцэн тохирох ёстой тодорхой хэмжээ хязгаар байгаа гэдгийг Кремль, Брюселльд бас дахин ойлгууллаа. Хэлэлцээр гэдэг бол харилцан буулт хийлт болохоос биш нэг талын буулт биш ээ. Тийм болохоор НАТО угтан тосох алхам хийх цаг нь болсон.