Японы Хонсю арлын зүүн эрэгт өнөөдөр 7 баллын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт нь Фукусимагаас зүүн тийш 250 километр, Токиогоос зүүн хойт зүгт 411 километрт 35 километрийн гүнд байсан байна. Газар хөдлөлтийн дараа 50 сантиметрийн өндөртэй цунами гарсан байна гэж Эн-Эйч-Кэй телевизийн суваг мэдээлсэн байна. Энэ газар хөдлөлтийн үеэр “Фукусима-1”, “Фукусима-2”, “Онагава” зэрэг АЦС-ууд нэрвэгдээгүй байна гэж Японы цөмийн эрчим хүчний болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлаг мэдээлсэн байна. Осолд орсон “Фукусима-1” АЦС-ийн системүүд хэвийн дэглэмээр ажиллаж байна гэж тус станцийн оператор компани ТЕПКО мэдээлжээ. Тэглээ ч гэсэн АЦС-ийн ажилтнуудыг түр зуур нүүлгэн шилжүүлсэн байна. Японы зүүн хойд эргийн дагуу 10 сантиметрийн өндөртэй цунами болсон гэж тус телевизийн суваг мэдээлсэн байна. Газар хөдлөлтөөс хойш 2 цагын дараа цунамигийн аюулын дохиог өөрчилсөн байна. Эвдрэл сүйдэл болон хүн хэлмэгдсэн тухай мэдээ ирээгүй байна. Өнөөдөр японд болсон энэ газар хөдлөлтөөс болж оросын Сахалин, Курилд цунамигийн аюулын дохио өгөөгүй байна. Оросын энэ арлуудын эрэгт цунамигийн аюул байхгүй гэж ОУ-ын ОБЯ-ны Сахалин мужийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.