Өнөөдөр Улаан талбайгаас “Торгоны замаар-2011”Олон улсын автомашины уралдаан  эхэллээ. Энэхүү уралдаанд 20 ороны 140 баг оролцож  байна. Тэд долоо хоногийн дотор 4 мянга гаруй км туулна. Автораллийн чиглэл нь оросын нилээд хэдэн хотуудаар өнгөрөх бөгөөд Сочи хотод 7-р сарын 16-нд өндөрлөнө. Хамгийн хэцүү хэсэг нь Халимагийн нутгийн элсэн цөл, тал газрыг туулахад байгаа аж. Магадгүй чухам тэндээс л автоуралдааны аврага төрөх ч юм билүү? Уралдааны шагналын бай нь 300 мянган доллар ажээ.