Орос улсад барьж байгаа шинэ үеийн радио-локацын станц нь жижгэвтэр хэмжээний сансрын аюултай хог хаягдлыг илрүүлж чадна гэж Сансрын орон зайн хяналтын гол төвийн дарга Анатолий Нестечук  мэдэгдлээ. Шинэ үеийн радиолокацын станцыг Калининград, Эрхүү, Лениградын мужуудад болон Краснодарын хязгаарт барьж байгуулах юм. “Шинэ станцууд нь жижиг хэмжээний 5-8 см сансрын объектуудтай ажиллахад боломж олгоно гэж найдаж байна хэмээн Нестечук мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ сансрын хог хаягдлын  1 см хэмжээтэй хаягдал басйан ч гэлээ сансрын  том объектыг гэмтэж болох юм. Өнөөдрийн байдлаар оросын ч тэр, америкийн ч тэр төхөөрөмжүүдийн аль нь ч тэдгээр  сансрын бичил объектуудыг харах боломжгүй юм. Нестечукийн хэлснээр, сансарт гарсан шинэ  объектууд нь  тусгай каталогт ордог бөгөөд одоогийн байдлаар 15 мянган үзэгдэл байдаг байна.