Дэлхийн улс төрийн газрын зураг дээр шинэ улс төрлөө. Бямба гаригт  Өмнөд Судан улс тусгаар тогтнолынхоо баярыг ёслон тэмдэглэж байна. Ёслолын арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун оролцоно. Орос улсаас баяр ёслолын арга хэмжээнд оросын ерөнхийлөгчийн Африкийн орнуудын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Маргелов оролцоно. Орос улсын ГХЯ мэдэгдэлдээ: Суданы энхийн ажиллагаанд оролцсон оросын 8 /ш/ Ми-8 нисдэг тэргийг  НҮБ-ын шинэ улсын  ажиллагаанд шилжүүлэх боломжийг судлаж байна.

    Суданд иргэний дайн 1983 онд эхэлжээ.  Түүний шалтгаан нь мужуудын хоорондын угсаатны болон шашны зөрөлдөөн байв. Учир нь тус улсын хойд хэсэгт лалын шашинтай арабын аймгууд байдаг бол, өмнөд хэсэгт христийн шашин шүтдэг өнгөт арьстнууд амьдардаг. Тус улсад 2005 онд байлдаан зогсож, НҮБ өмнөд хэсгийг тусгаарлах бэлтгэл ажлыг явуулж эхэлжээ.  Энэ жилийн 1-р сард тус улсын бүх нутаг дэвсгэр дээр  бүх ард түмний санал асуулгыг явуулхад, тус улсын хүн амын 98 % тусгаар тогтносон  Өмнөд Суданы төлөө саналаа өгсөн юм. Шинэ улсын нийслэл Жуба хот, тус улсын анхны ерөнхийлөгчөөр Ардын чөлөөлөх армийн удирдагч Салва Кир боллоо. Шинжээчдийн сэрэмжлүүлж  буйгаар иргэний дайны оронд хоёр тусгаар тогтносон орны сөргөлдөөн ирж магадгүй юм байна. Хилийн нутгуудад одоо хирнэ маргаантай бүс байгаа төдийгүй тэдгээр нь нефтээр баян Абьей юм гэж “Оросын дуу хоолойд” Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн дэд захирал Леонид Фитуни тайлбарлаад «Яг энэ бүсийн нөөц бараг  олборлож дууссан. Гэхдээ энэ   нь тус бүс нутагт нефть үгүй гэсэн үг биш юм. Гэхдээ энэ бүсийн ач холбогдол буурсан. Илүү их ирээдүйтэй түүхий эдийн мужууд бол өмнөд хэсэгт байгаа. Гэхдээ энэ нь мөргөлдөөний шалтаг болж чадахгүй. Тэр тусмаа  гадаад, дотод хүчнүүдэд  бадлыг хурцатгах шаардлага бий болж байна» гэлээ.

   Өмнөд Суданы жишээ бол Хар тивд мөргөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэх үлгэр болж чадахгүй л болов уу. Африкийг чөлөөлөх хөдөлгөөн нь өнгөрсөн зууны дунд үеэс болсон ч гэлээ колончлогч байсан орнуудын байр суурь одоо болтол их чухал байдаг юм. Эх газрын бүх шийдвэрлэвэл зохих асуудлууд болон шийдвэрлэх хугацаа нь ямар нэгэн хэмжээгээр  өрнөдийхнөөс шалтгаалж ирсэн гэж Леонид Фитуни хэлээд «Өнөөдрийн байдлаар африкийн улс орнуудын хооронд мөргөлдөөн төдийлөн гарахгүй байна. Иргэний дайны хувьд ч гэсэн тэнд төдийлөн гардаггүй. Би суданы жишээ бусад орнууд руу нөлөөлөөсэй гэдгийг хүсэхгүй л дээ. Яагаад гэвэл байдал тус бүр орон нутгийн шалтгаанаар үүсдэг, дараа нь харин гадна талын тоглогчид оролцдог. Тэдний оролцооноос болоод мөргөлдөөн сунжирах уу, тогтворжих уу гэдэг  шийдэгддэг» гэлээ. Шинжээчдийн үзэж байгаагаар гадаадын  хөрөнгө оруулагчид шинэ улсын нефтийн боловсруулалтанд оролцох маш их сонирхолтой байгаа аж. Судан улс нь 25-30 тэрбум баррелийн нөөцийг эзэмшиж  байжээ. Улс хуваагдсаны дараа эдгээр нөөцийн ихэнхи хэсэг нь Өмнөд Суданд ноогджээ. Тэдгээр орд газруудад болоод олборлолтыг боловсруулахад оролцох сонирхолтой улс орнууд олон бий. Жишээ нь: сүүлийн 15 жил Хятад улс суданы нефтэнд  20 тэрбум долларын  хөрөнгө оруулалт хийж байсан, харин одоо хамтын амжиллагаагаа үргэлжлүүлэхээр найдаж байна. Суданы нөөцөд Энэтхэг, Франц  болон АНУ маш их сонирхолтой байгаа.

   Шинэ улс нь Орос улстай ажил хэрэгч харилцаа тогтооход туйлын сонирхолтой байна. Москвад өнгөрсөн  5-р сард  тус улсын Хөрөнгө оруулалтын сайд Ояе Аджак тэргүүтэй ЗГ-ын төлөөлөгчид айлчилсан.Төлөөлөгчдийн тэргүүн  сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ, оросын бизнест татварын болон бусад хөнгөлөлтүүдийг эдлүүлэхэд бэлэн байна  гэж мэдэгдсэн юм. Тэрээр цааш хэлэхдээ,  орос улс нь нефть дамжуулах болон эрчим хүчний, Өмнөд Суданы тээврийн сүлжээний төслүүдэд  хөрөнгө оруулах боломжтой гэсэн юм. Шинжээчид үзэж буйгаар хөрөнгө оруулагчидтай нямбай ажиллан, гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татснаар Өмнөд Судан нь Африкийн хамгийн нөлөөтэй орон буюу ”хоёрдахь Саудын Араб” болж мэдэх юм гэж байна.