АНУын Зэвсэгт Хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн адмирал Майкл Маллен Хятад улсад айлчлахаар мордлоо. Энэ тухай  Пентагоны төлөөлөгч Дэвид Лейпан сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний ярьснаар, айлчлалын хөтөлбөрөөр хятадын өндөр албан тушаалын хүмүүстэй нилээд тооны уулзалт хийхийн зэрэгцээ Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлтэй танилцах аж. Түүнчлэн, Маллен нь  Бээжингийн их сургуулийн оюутнуудад лекц унших аж. АНУ, БНХАУ ын хоорондын цэргийн хамтын ажиллагаа нь  АНУ 2010 онд Тайваньд 6,3 тэрбум долларын зэвсэг болон ПДХ “Patriot “систем  болоод Apache нисдэг тэрэг нийлүүлэхээр шийдвэрлэсний дараа хурцадсан юм. Вашингтон, Бээжин хоёр нь цэргийн хамтын ажиллагаагаа 2011 онд  БНХАУ ын Дарга Ху Зиньтао АНУ –д айлчласны дараа сэргэсэн юм.