Орос улс Өмнөд Судан улсыг зөвшөөрсөн  байна гэж  нийслэл Жуба хотод Оросын ерөнхийлөгчийн Африкийн орнуудын  тусгай төлөөлөгч Михаил Маргелов мэдэгдлээ. Тэрээр Өмнөд Суданы тусгаар тогтнолын баяр ёслолын арга хэмжээнд оролцож байгаа юм.  “Орос улс шинэ  Судан улстай хамгийн өндөр түвшинд дипломат харилцаа тогтооход бэлэн байна. Тэдгээр нь улс төр, эдийн засгийн салбарт хөгжих ёстой “гэж Михаил Маргелов тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ оросын нилээд хэдэн компаниуд   шинээр бий болсон улсад сонирхолтой хандаж байна. Эрчим хүч, дэд бүтэц болон цэргийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлан үзэж байгаа гэв. Анхны ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслолыг Суданы ардын-чөлөөлөх хөдөлгөөний удирдагч  Сальва Киир Маярдит ёслон үйлджээ.