Пакистаны томоохон Карачи хотод сүүлийн таван хоногт 98 хүн  угсаатан хоорондын мөргөлдөөний золиос болоод байна. Энэ тухай тус улсын зэвсэгт хүчний эх сурвалжийг иш татан  Рейтер агентлаг уламжилжээ. Шархадсан хүмүүсийн тоо 150 хүрээд байгаа аж. Орон нутгийн ХМХ-ийн мэдээлж буйгаар Карачид болж байгаа эмх замбараагүй байдал нь нутгийн угсаатны бүлэглэлүүдийн сөргөлдөнөөс үүдэлтэй аж. Хууль сахиулах байгууллагууд аюултай газруудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Саяхан хот руу пакистан-афганы хилийн дүүргүүдийн 1 мянган  цэргийнхнийг оруулаад байна. Эрх баригчид  байдлыг тогтворжуулахад цэргийнхэн ач тусаа өгнө гэж үзэж байна.