Иракд гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тусгай ангийг  БХЯ-ны дэргэд байгуулжээ. Энэ тухай иракийн “Аль-Фейха” телевизийн суваг мэдээлжээ. Цэргийн ангийн  үүрэгт гадаадын  мэргэжилтэн, бизнесменүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг хамгаалах  зэрэг оржээ. Түүнчлэн, тэдний ажлын байр болон орон гэрийг хамгаалаад зогсохгуй, галт тэргээр явахад нь хамгаалах үүрэгтэй аж. Шинээр байгуулагдсан энэ анги 200 ажилтантай бөгөөд Иракийн бүх мужуудад өөрийн салбартай аж. Тэдгээрийн анхных болох өмнөд Барс мужийн салбар ажилдаа ороод байна. Гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал нь тус улсад гадаадын компаниуд ажиллахаас татгалзах болсны гол шалтгаан болж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хувийн агентлагууд хангадаг бөгөөд тэд зэвсэгт бүлэглэлүүдийн болон дээрэмчдийн дайралтанд ихэд өртдөг байна.