Хамтын Ауюлгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/ жинхэнэ өөрийн гарах цагаа хүлэж байна гэдэгт Дмитрий Рогозин итгэлтэй байгаа аж. НАТО дахь Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа Афганистанаас эвслийн цэрэг гарсны дараа бүс нутгийн байдал ширүүснэ гэжээ. Иймд  ХАБГБ нь терроризм болон мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх замд халхавч болон зогсох болж байна. Энэ оны эцэс хүртэл Афганистанаас З0 гаруй мянган америкийн цэрэг гарч явна. Эвслийн хүчний удирдагч – Вашингтон нь 2001 онд эхэлсэн афганы кампанит ажлыг дуусгахаар шийджээ. Түүний дараа өөрсдийн цэргийг НАТО-гийн бусад холбоотнууд гаргах болно.  Ингэхдээ эвслийн цэргийнхний хүчний нийт тоо хэмжээ 100 гаурй мянга байх юм. Бүх цэргийг гаргахын тулд нилээд хэдэн жил шаардагдах аж. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Обамагийн төлөвлөснөөр  2014 онд тус улсын хэв журам афганы аюлгүй байдлын хүчнийхэнд шилжих юм. Энэ явдал нь өрнөдийн шинжээчдийг төдийлөн баярлуулахгүй байна, яагаад гэвэл афганистаны хүчнийхний дотор талибуудад талтай  олон хүн байдаг, мөн хүчнийхний бэлтгэл сургууль тааруутай холбоотой юм. Оросын  байр суурь бол “афганы заналхийлэл нь  юуны өмнө их хэмжээний героины хууль бус наймааны сувгийг хаах явдал. Гэхдээ энэ утгаараа Афганистаны нутаг  дэвсгэр дээр НАТО-гийн цэрэг  нэг их үүрэггүй байсан юм. «НАТО нь Афганистанд эдгээр тарьцны  тархалт ихэсч буйг бараг л анхаардаггүй. Энэ героинь бол Америкт хүрдэггүй болохоор тэд анхаарал тавьдаггүй.  Тэд Колумбаас ирж байгаа кокаинтэй тэмцэдэг. Эцэстээ бол бид нилээд хэдэн хамтарсан төслүүд дээр  ажиллах болоод байна. Тэр тусмаа афганы мансууруулах бодисны полицынхныг бэлтгэхээр ажиллаж байна. Манай ДХЯ-ны академийн бааз дээр суурьлан Домодедовод афганы мянган мэргэжилтэн, мансууруулах бодисны цагдаа нарыг  бэлтгээд байна» гэж Дмитрий Рогозин хэллээ. 

   Гэхдээ мансууруулах бодисны хууль бус наймааны сувгийг хаах гэдэг нь афганистаны нийт  тулгамдсан асуудлуудын дөнгөж тал нь юм. Оросын байнгын төлөөлөгчийн ярьснаар Афганистан дахь эвслийн хүчнийхэн “хэт даврагсдын болон радикал үзэлтнүүдийн  ихэнх хүчийг өөр рүүгээ татсан”.  Натогийнхан тэндээс гарч явна гэдэг бол тэдгээр хүчнийхэнд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно гэж Дмитрий Рогозин үзэж байна. «Мэдээж хэрэг тэд бусад орнуудыг ч  зүгээр байлгахгүй нь лавтай. Юуны түрүүнд энэ нь Оросын өмнөд хэсгийн, өөрөөр хэлбэл Дундад-Азийн  ХАБГБ-ын гишүүн орнуудыг. Бид ямарч тохиолдолд  Афганистан дахь америкийн цэрэг эрс  багасна  гэдэгт бэлтгэж байна. Ингэхдээ бас америкчуудыг мэдэх  нь илүүдэхгүй юм шүү.  Хэрвээ тэд маягаар нэг тийшээ орвол, тэд дараа нь тэндээс маш хүнд гарч явдаг. Миний бодоход ямар нэгэн америкийн байрлал хадгалагдаж л таараа, энэ нь юуны өмнө Афганистан, Пакистаны хилүүд дээр байх л даа. Үүний өмнө  мэдээллийн шинжтэй  АНУ-ын 25 мянган цэргийн албан хаагч ямарч тохиолдолд  Афганистан дахь өөрийн баазад  үлдэнэ гэж гарсан» гэж Дмитрий Рогозин хэллээ.

   Эдгээр бүх хүчин зүйлүүдийг Орос улс Дундад - Азид явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд заавал тусгана.  НАТО-хан  афганы эрх баригчидад хариуцлагыг аль хир удаан шилжүүлж байна вэ гэдгээс талибуудын болон “Аль-Каидагийн” эсэргүүцлээс ангид бүс тус улсад  байхгүй гэсэн дүгнэлтийг хийж болох юм гэж Дмитрий Рогозин тэмдэглээд «Бид үйл явдлын ямарч эргэлтэнд бэлэн байгаа. Орос улс зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, Дундад-Азийн орнуудын аюулгүй байдалд санаа тавих ёстой юм.Тэд бидний замд таарч, тэдний ээлжит замбараагүй явдлыг гаргуулахгүйн тулд лалын шашны радикал үзэлтнүүдийг алслагдсан газруудад саатуулах шаардлагатай юм. Эцэст нь хэлхэд,   ХАБГБ-ын ажиллах жинхэнэ  цаг нь ирж байна  гэж бодож байна» гэлээ.Рогозины ярьж байгаагаар,  ХАБГБ нь өөрийгөө төдийлөн харуулж чадаагүй байна. “Бурханы авралаар, түүнийгээ харуулах цаг нь гараагүй л юм байлгүй.”  Гэсэн хэдий ч  шаардлагатай бүх нөөцүүд байгаагаас  – ХАБГБ ын аль нэгэн орнуудад байдал хурцадвал эвслийн  тусгайгийн шуурхай  ангийнхан үйл ажиллагаагаа явуулах болно. Москва янз бүрийн хувилбаруудыг нарийн тооцон үзэж байгаа төдийгүй үйл явдлын ямарч эргэлтэнд бэлэн байгаа юм.