Буриад улсын нийслэлд Олон улсын орчин үеийн симфони хөгжмийн III дахь “Пентатоник” наадам боллоо. Энэ арга хэмжээ нь Монголын болон монгол хэлтэй Оросын үндэстэн: халимаг, буриадуудын хөгжимчдийг нэгтгэдэг аж. Наадам дээр үндэсний агуулгатай мэргэжлийн хөгжмийн зохиолчдын симфони найрал хөгжимд зориулсан бүтээлүүдийг тоглох юм.Тэдний бүтээл туурвил нь пентатоник буюу өвөрмөц таван эгшигийн эрэмбээр зохиогдсон аж. Энэхүү хөгжмийн бүтэц нь европоос ялгаатай  хөгжмийн таван эгшиг дээр үндэслэдэг юм. Эхний хоёр наадам Халимаг, Монгол улсад зохион явагдсан юм. Тэр үед орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглосон бол одоо эртний сонгодог бүтээлүүдийг тоглоно. Пентатоникийн сонгодог зохиол болох : Ямпилов, Жигжид Батуев, Юрий Ирдынеева нарын бүтээлүүдийг тоглосон. Харин наадамын “шигтгээ” нь орчин үеийн Болонье дахь олон улсын хөгжмийн зохиолчдын уралдааны шагналт, монголын хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин-хуурт зориулсан концерт байв. Түүнийг монголын нэрт хөгжимчин залуу Шинэ-цог тоглосон юм.  Наадмын зохион байгуулагчдын нэг хөгжмийн зохиолч Баир Дондоков хэлэхдээ: «Хөгжмийн Наадам дээр 40-50- иад оны ардын болон  уламжлалт  эртний үнэ цэнэтэй хөгжмийн бүтээлүүдийг тоглосон юм. Энэхүү гайхамшигт нэгдэл нь монголчууд Орос улсад, буриад, халимагийн хөгжмийн зохиолчид Москва, Петербургийн хөгжмийн дээд сургуульд хөгжмийн  боловсрол эзэмшсэнтэй  салшгүй холбоотой юм» гэлээ.

   Одоо үед ардын хөгжмийн хөгжимчид сонгодог бүтээлүүдэд, тухайлбал, Моцарт, Бетховенд хандах  болжээ. Альт буюу эрдүү хоолойт Владимир Ткаченко Буриадад хагас жил амьдарч байна. Тэр Санкт-Петербургийн хөгжмийн дээд сургуулийг дүүргэж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн аж. Олон жил Амстердамд өөрийн найрал хөгжимтэй тоглож байсан. Хувь тавилан түүнийг Буриадад авчирсанд тэр үндэсний хөгжимд татагджээ.  Тэгээд  уйгагүй оролдсоны эцэст бүр пентатоник наадмын хүрээнд зохиогдсон концертын гурван цагийн хөтөлбөрийг гайхамшигтай удирдсан юм.  Баярлаж талархасны тэмдэг болгон хөгжмийн зохиолч Аркадий Манжиев Владимир Ткаченкогийн өмнө өвдөг сөхөрсөн юм. Одоо буриадын сонин хэвлэлүүдэд залуу хөгжимчний   тухай хуучин мартагдсан, жанрыг эргүүлэн авчрагч урам зоригтой залуугийн тухай бичих болсон юм. «Одоо энэ хөгжмийг сонсох боломжгүй юм.Түүнийг айлчлан тоглолтын үеэр, эх орондоо ямар нэгэн шалтгааны улмаас тэр дундаа санхүүгийн шалтгаанаар  ховор тоглогддог аж. Тиймээс ийм маягийн наадам зохион явуулах нь маш хэрэгтэй юм. Энэ гоцлолыг дэлгэрүүлэх шаардлагатай байна, эдгээр хөгжмийн зохиолчдыг мартаж болохгүй юм» гэж Владимир Ткаченко ярьлаа.

   Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын танхим дүүрэн хүнтэй байв. Хүмүүс ийм хөгжмийг хүсэн хүлээж байжээ гэж Баир Дондоков хэлээд «Концерт нь дээр маш олон өндөр настангууд байсан. Тэд янз бүрийн зэмсэг дээр тоглох пентатоник сонгодог хөгжмийг сонсож, залуу насаа дурсаж байлаа.Чухам энэ л  хөгжим  тэдний залуу насанд эгшиглэж байсан юм. Тэдэнтэй хамт тэдний үр хүүхэд, ач зээ нар хүрэлцэн иржээ. Залуучууд их ирсэн байлаа. Мэдээж хэрэг хөгжим нь оюун санааны соёл.Олон улсын хөгжмийн их наадам дээр эгшиглэсэн хөгжмийн бүтээлүүд нь үнэхээр сонгодог бүтээлүүд бөгөөд дэлхийн аль ч улсад эх орноо нүүр бардам төлөөлөх бүтээлүүд байсан юм» гэв.  2012 онд энэхүү  хөгжимтэй москвагийнхан танилцах боломжтой юм. Олон улсын “Москвагийн намар” хөгжмийн наадамд “Пентатоник”уригдан ирэх юм.