Баасан гаригтт Сири улсад болсон Засгийн газрын цэргүүд босогчдын хоорондын мөргөлдөөнөөс болж 13 хүн амь насаа алджээ. Энэ тухай Рейтер агентлаг хүний эрхийг хамгаалагчдын эх сурвалжийг иш татан уламжилжээ. Сирийн нийслэл Дамаск хотод хэдэн мянган хүн оролцсон жагсаал болжээ. Тэд засгийн газрыг огцрохыг шаардаж байв. ЕХ-ны гадаад бодлогын дээд төлөөлөгч   Кэтрин Эштон сирийн дэглэмийнхний энгийн жагсагчдын эсрэг хэлмэгдүүлэлт явуулж буйг эрс буруушаан шүүмжилжээ. Тэрээр Дамаскт олон улсын ХМХ болон хүмүүнлэгийн байгууллагуудыг   нэн даруй оруулахыг шаарджээ.