НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллей  баасан гаригт АНУ-ыг хүний эрхийг зөрчсөн гэж буруушаав. Америкийн эрх баригчид саяхан Мексикийн иргэн Умберто Лиаль Гарсияг цаазаар авсан юм. 16 настай охины амийг хөнөөсөн түүний ялыг Техас мужид  гүйцэтгэжээ. Пилейн үзэж буйгаар цаазын ял нь бүхэлдээ НҮБ-ын байр сууринд нийцэхгүй байгаа аж. Гэхдээ Гарсия нь  гадаадын иргэнийхээ хувьд консулын өмгөөллөөс ангид байжээ. Энэ нь түүнийг шудрага шүүсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна гэжээ. Энэ удаагийн цаазалсан явдал НҮБ-ын Олон улсын шүүхийн нэр хүндийг бууруулж байна гэж комиссар тэмдэглэв.