Европын Холбоо БНАСАУ-д  хүнсний шуурхай тусламж үзүүлж байна. Энэ тухай ЦТАК агентлаг мэдээлжээ. Хойд Солонгос руу үр тариа болон 15 сая долларын өртөгтэй хүнс явуулахаар төлөвлөж байна. ЕХ-ны үзэж буйгаар Пхеньян нь тусламжийн хуваарилалтыг хянах ажиглагчдыг оруулахаар зөвшөөрчээ. Хойд-Солонгост байгалийн гамшиг болон хүнд өвөл болсонтой холбогдон тус улсад   хүнсний хямрал гараад байгаа юм.